Оросын Мариинскийн театр шинэ коронавирусээс шалтгаалсан нөхцөл байдалд нийцүүлэн “Марафон искусства” төсөл эхэлж байгаагаа мэдэгдлээ. Энэ төслийн хүрээнд Марийнскийн театр урын сангийнхаа шилдэг үзвэрүүдийг олон нийтийн сүлжээгээр цацах юм. Дөрөвдүгээр сарын 7-н хүртэл өдөр бүр нэг үзвэрийг толилуулах ажээ.
Тухайлбал, маэстро Валерий Гергиевийн оролцсон Петр Ильич Чайковскийн симфони, Визтория Терешкина, Владимир Шкляров нарын гоцолсон "Медный всадник" балет, Екатерина Семенчук, Грегори Кунде нарын гоцолсон "Самсон ба Далила" дуурийг толилуулахаар зэхжээ.
ВКонтакте сүлжээний Видео цэсэн дэр “Смотрим дома” ангиллаас vk.com/mariinskytheatre холбоосоор, Одноклассники сүлжээнд ok.ru/mariinsky холбоосоор үзэж болох юм. Мөн mariinsky.tv гэсэн хаягаар үзэж болно. Бүх үзвэр Москвагийн цагаар оройн 19.00 цагт эхэлнэ. Үзвэрийг 24 цагийн дотор нөхөн үзэх боломжтой.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ