Шинэ коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр хэрэглэх туршилтыг энэ оны зургадугаар сарын 29-нд эхэлнэ хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Татьяна Голикова хэллээ.
Эхний ээлжийн туршилтад оролцохоор сайн дурын 60 хүн зөвшөөрчээ. Шинэ коронавирусийн эсрэг авах арга хэмжээний талаарх онлайн хуралдааныг Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 1-нд удирдан явуулсан бөгөөд энэ үеэр Татьяана Голикова хэлсэн байна. Онлайн хуралдааныг телевизийн "Россия 24" суваг шууд дамжуулжээ.
Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний "Вектор" төвд вакциныг бэлдэж байгаа бөгөөд технологийн зургаан платформд тулгуурлан хийж байгаа хэмээн Ерөнхий сайдын орлогч мэдээллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ