Сингапур дахь Монголын ЭСЯ байрладаг байранд коронавирус илэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Сингапур дахь Монголын ЭСЯ байрладаг байранд коронавирус илэрчээ

Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яам байрладаг “Parkview Square” барилгад шинэ төрлийн коронавирусийн халдварт тохиолдол бүртгэгджээ. Тус байранд халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул энэ сарын 1-3 хүртэл монгол иргэдийг өөрийн биеэр очихгүй байхыг мэдэгджээ. Элчин сайдын яамны мэдээлснээр консулын үйлчилгээг цахимаар үзүүлэхээр болсон байна.

Тус улсад оршин суугаа монголчууд итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ mongolianembassy.sg@gmail.com хаягт илгээх боломжтой аж. Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болох юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж