Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох юм байна. Сангийн яамны мэдээлснээр нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.
Иргэд хувийн мэдээлэл зөрүүтэй эсвэл төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй зэргээс шалтгаалан НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн улиралд өссөн дүнгээр авах юм байна.
Б.ЦЭЦЭГ