Хуульч Б.Гүнбилэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын 2020 оны сонгуульд өрсөлдүүлэхгүй байх хүсэлтийг намын удирдлагадаа хүргүүлсэн хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр, 020 оны УИХ-ын сонгуульд МАН ялах бүрэх боломжтой, гэхдээ улиг болсон, хууль зөрчсөн, ёс зүйн зөрчилтэй, ЖДҮХС-ийн гэмт хэрэгт холбогдсон одоогийн зарим гишүүд нэр дэвших нь намын нэр хүндийг унагах бодит эрсдэлтэй. Тэр дундаа Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарыг нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэдгийг хэлсэн.
Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Сонгууль дөхсөн учраас миний нэр төрд халдах гэсэн оролдлого. Нам дээр надтай холбоотой, миний тухай ямар нэг гомдол ирээгүй байна” гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ. Тэгэхээр хуульч Б.Гүнбилэг албан ёсоор хүсэлтээ өгөөгүй, эсвэл Х.Нямбаатар гишүүн арьсаа хамгаалж, худал мэдээлэл тарааж байгаа бололтой. Тэдний хэн нь ч үнэн, худал ярьсан тэдний хэнийх нь зөв байсан тэд сонгууль угтсан улс төр хийж байгаа нь үнэн бодит юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ