"Чингис хаан музейн барилгын ажилд саад гарахгүй" | News.MN

"Чингис хаан музейн барилгын ажилд саад гарахгүй"

"Чингис хаан музейн барилгын ажилд саад гарахгүй"

"Чингис хаан музейн барилгын ажилд саад гарахгүй"

“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.04.02/ боллоо. Музейн барилгын сууринд Төрийн тахилгатай уул, хайрханы хөрсний дээж, зарим томоохон нуур, гол, мөрний усны дээж болон есөн эрдэнийн дээж, таван тансаг идээ, таван өнгийн торго, таван үнэртний дээж тэргүүтнийг багтаасан шүншиг байршуулсан юм. Уг шүншгийг Гандантэгчинлэн хийдэд гурав хоногийн турш аравнайлж зэс хайрцагт оршоосныг ийнхүү хүндэтгэж залжээ. Энэ үеэр музейн хүндэтгэлийн тайзнаа ОХУ-ын Эрмитажийн музейгээс Монгол Улсын Засгийн газарт бэлэглэсэн  Чингис хааны чулууны бичигт хөшөөг байршууллаа.

Ирэх 2021 онд ашиглалтад орох Монголын хаад язгууртны музейн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Очирбат болон эрдэмтэд, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцсон юм.

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ДЭЛХИЙН ХААН БАЙСНЫГ ХАРУУЛНА

Шав тавих ёслол эхэлснийг мэдэгдэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

-Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө өнөөдөр Монгол түмний түүхэнд тэмдэглэгдэх өдөр тохиож байна. Монгол  туургатны их түүх эв нэгдлийг бататгах бүтээн байгуулалтын ажлын XVII жарны хаврын дунд сарын бэлэгт сайн өдөр эхлүүлж байна. Өвөг дээдсийн өвлүүлж ирсэн соёлын хосгүй үнэт дурсгалууд, монголчуудын түүхэнд холбогдох өв,  түүх соёлын оюуны их орд байх болно.

Бид үр хүүхдэдээ түүхээ өвлүүлэн үзүүлж байгаа юм. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажил маш богино хугацаанд эхлэхэд бэлэн боллоо. Эзэн хаадын музейн суурийг тавьж байна.

Өнөөдөр сайн цагийн эхлэл сайн үйлийн үргэлжлэл болж Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил ийнхүү өнөөдөр эхэлж байна. Музей  хоёр жилийн хугацаанд баригдана гэлээ.

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тухай тогтоол баталсан билээ.  Тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулах юм.

Байгалийн түүхийн музейн суурин дээр сүндэрлэх Чингис хаан музейн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Музейн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Улсын төсвөөс 53 тэрбум төгрөг төсөвлөсөн. Музейн барилга угсралтын ажил саадгүй үргэлжилнэ. Нийт есөн давхар музейд хаадын хаад болсон Их эзэн Чингис хааны түүх соёлыг харуулсан музей, судалгааны төв болно. Их эзэн Чингис хаан дэлхийн хаан байсныг энэхүү музейгээс хүүхэд залуус, ард иргэд маань төдийгүй гадаадын жуулчид харах болно. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээж ард иргэдээ соён гэгээрүүлэх ёстой”  гэв.

ИХ ХААДЫН ХӨРГИЙГ ЛААНЫ ТОСОН БАРИМЛААР УРАЛНА

БСШУСЯ-ны дэд сайд Г.ГАНБАЯР: 

-Музейд үзмэрүүдийг шилэн хоргонд байрлуулах биш  виртуал байдлаар болон сүүлийн үеийн техник технологийг ашиглах байдлаар шинэлэг шийдлүүдийг тусгаж өгсөн. Хаад язгууртны музейд  лааны тосон баримлаар Алтан ургийн 36 хааны хөргийг бүтээнэ. Үүнээс гадна музейн бүтээн байгуулалтын ажлаар далимдуулан дэлхийгээр тарсан монголчуудын үнэт өвийг эх орондоо татах түүхэн ажлыг зохион байгуулж байна. Чингис хаан музейд дэлхийд Монгол Улсын түүхтэй холбоотой эд өлгийн баримтуудыг авчирч байршуулна. Энэхүү ажлыг зохион байгуулах явцад харамсалтай нь, Иракийн музей бөмбөгдөлтөд өртөж  устахад монголчуудын чамгүй олон үнэт түүхэн дурсгалууд устаж үгүй болсон. Зарим эдийн засагчид, мэргэжлийн байгууллагынхан эдийн засаг хүндэрч болзошгүй энэ үед төсөвт тодотгол хийхийг шаардаж байгаа. Өнөөдөр төсвийн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Музейн барилгын ажил энэ онд дуусна. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам бол хууль биелүүлэгч байгууллага.

Чингис хаан музейн захирал М.БАТБАЯР: 

-Музейн гуравдугаар давхраас үндсэн үзмэрийн танхимууд эхэлж байна. Нийт талбайн 60 хувийг үзмэрийн танхим эзэлж байна. Есдүгээр давхарт Их хааны хүндэтгэлийн өргөө байрлана. Орчин үеийн стандарт бүхий музейн барилгыг явуулж, галын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байна гэлээ.

 

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нэг 2020-04-02 202.179.25.59

энэ музейгээр яах гээд байгаа юм болоо Ийм музей нтр үзэх гэж гаднаас хүмүүс ирэхгүй ээ Манай соёл аж ахуй малчдын амьдарлыг үзэх гэж л ирнэ Энэ бол яг одоо бол үргүй зардал

Avatar

Зочин 2020-04-02 192.82.65.120

Улс орны эдийн засаг санхүүгийн байдал их сайн байгаа юм байна. Корона хүндрэл учруулахгүй юм байна гэж ойлголоо.

Avatar

Дако 2020-04-02 202.126.89.230

Төв мүзэй эд нарын сонгуулийн шоуны золио болсим бнлда хулгайч гж:(

Avatar

Зочин 2020-04-02 202.55.188.33

Чингис дэлхийн хаан байсныг нотлоод маргааш нь улсаараа дампуурждээ. Хэнтийн тэнэгүүд нээрэн хэлхэлдэж тээгэлдээд барагдахгүй юм аа.

Avatar

Зочин 2020-04-02 203.91.115.51

Цаг үе нь мөн үү. Одоо энэ цар тахлаас яаж амьд үлдэх бага эрсдэлтэй байх уу гэхээс музей байгуулдаг цаг биш дээ. Үзэх хүнгй бол музейгээр яах вэ.

Avatar

Зочин 2020-04-02 202.9.46.238

хотын сайхан түүхэн барилгыг устгаад аймшигт энэ үед маш их хөрөнгөөр эрсдэлтэй нөхцөлд хүмүүсийг ажиллуулах нь зөв үү???Ард олноо өвчнөөс хамгаалахад хэр хөрөнгө зарцуулсан юм бэ??? Эмч сувилагч асрагч үйлчлэгч болон ард түмэн өөрт чинь итгэж л амьд үлдэх гэж үгий чинь дагаж б.на шүү дээ.Сайн бодох л хэрэгтэй дээ Хүрэлсүх ээ.

Avatar

bool 2020-04-02 202.126.89.221

b*** ergehzaigui hotiin towdooo ambaar barij hairan ih mongo delhiiin ediin zasag gaigui bolhooor holhon naaad zurgaasaaa tom yum baij bolohl baihdaaaa toriiin ner barisan jojig tom hulgaaachdaaaa

Avatar

Зочин 2020-04-02 202.21.108.198

E/saadiin tsavchaatai l bol uvchin tahal, horio karantintai baih hamaagui. Songuuli nudend ni haragdaad chichreed ehelsen.

Avatar

Зочин 2020-04-02 66.181.191.83

ЧИНГИС ХААНЫ ҮЗВЭРИЙН ХЭСЭГ РҮҮ ОРОХ ХААЛГАНЫ ДЭЭР АЛТАН ШАРМАЛААР МАШ ГОЁОР " ХААДЫН ХААН АГУУ ЧИНГИС ХААН" ГЭСЭН ҮГИЙГ БОСОО МОНГОЛ БИЧИГ БОЛОН АНГЛИ ОРОС ХЯТАД ХЭЛЭЭР БИЧИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-04-02 192.82.76.233

Tuilyn zuv

Avatar

Зочин 2020-04-02 103.26.195.192

Onoodor neg ch ulsiin turiin terguun yu ch boloogyi um shig tuuz haichlaad yavjaagaa hun alga.Iim taivan amar amgalan baigaa um bol bid ch gesen ajlaa ehluulmeer baina

Avatar

Зочин 2020-04-02 122.201.22.2

Музей, цэцэрлэгт хүрээлэнгээ болиоч. Ард түмнээ аллаа л даа.

Avatar

Зочин 2020-04-02 103.212.119.140

Хүрэлсүх гэдэг шоучин нөхөр энд тэнлгүй баахан тууз хайчилж сүйтгэсэнээс нүдэнд үзэгдэж гарт баригдах юм хийсэнгүй дээ хөөрхий удахгүй сонгуулиар ЖДҮчин МАН-д ард түмэн шанаа өгч Сүржин топор маань лааз өшиглөх өдөр ойртож байна шүү

Avatar

Зочин 2020-04-02 192.82.76.233

Mananka taivshir. Emee uu

Avatar

Зочин 2020-04-02 182.160.1.155

2-р АСЕМ.

Avatar

Зочин 2020-04-02 202.21.108.201

zov

Avatar

зочин 2020-04-02 66.181.161.8

Төсөвд тодотгол хийх , хийхгүйг Ганбаяр мэддэг болоо юу ! .

Avatar

Зочин 2020-04-02 103.26.195.192

Urd horsh USA 2 delhiid hen n deeree garah ve geed orsoldjiino Delhiin 200gaad uls COVID19tei uheh seheheeree temsteldej baihad manai darga.Corona duusna iim humuusiig deerelhej dord uzej haristandaa.Delhiid her nuuree boddoggyi umuu. Bid delhii deer amdarchiina ard tumnee bodooch.Delhiid bulaigaa chirjaagaa humuusiig dahij songovol bid urd hoid horshiin booliin bool bolloo.Barilga deer n ajillah humuus ariun stevree ayj sahih be.

Avatar

Зочин 2020-04-02 192.82.76.233

Holj ochij uli

Avatar

Зочин 2020-04-02 103.26.195.192

URD

Avatar

Зочин 2020-04-02 202.21.108.198

Tusuv todotgohgui geed baisan ene buh "ajluudaas" tsavchaa gargachihsan yum baina l daa. Odoo munguu avchihsan, butsah argagui bolson bolhoor ene tsavchaasnuudaa zutguuleh ni dee.

Avatar

Зочин 2020-04-02 103.68.107.22

Шшшш энэ эргүү боловсролгүй нөхөрт сонгуулийн шоу хийж попрохоос өөр юм алгаа. Боловсролгүй харанхуй бүдүүлэг ЖДҮ хулгайч нөхөр ийм л байх юм. Баахан л сонгуулийн өмнө шав тавьдаг. Сонгуулиар ялагдаад баахан хоосон хашаа барьсан газар л үлддэг. Одоо ард түмэн мэднэ дээ та нар яаж ч тархи угаагаад нэмэргүй. Ямар ч байсан сонголтоо хийсэн аль эрт. МАН лав биш. МАН-ыг гудамжинд нь гаргана. Тэр гудамжиндаа ЖДҮ, 60 тэрбум, хулгай, хүчин, хүн амины хэрэгээ яриад зодолдоод хэрэлдээд байж байсан нь дээр

Avatar

жагаа 2020-04-02 122.201.23.44

Чингис хаан нэрийг монгол бичгээр биччих ухаан хүрээгүй амьтад ямархүү бантан хутгах юм болдоо хахахаа

Avatar

Зочин 2020-04-02 202.21.108.201

haha

Avatar

Дорж 2020-04-02 66.181.177.213

Маш зөв,их баярлаа

Avatar

Зочин 2020-04-02 202.21.108.201

haha

Avatar

Зочин 2020-04-02 202.179.24.178

Их хааны музей байгуулах нь хамгийн зөв. Суурь тавих үед байсан анхны Ерөнхийлөгч гээд байгаа нөхрийг Чингис хаан хэрвээ өнөөдөр байсан бол яаж цээрлүүлэх байсан болоо

Avatar

Зочин 2020-04-02 103.26.195.192

Gisgeegeed huuhduud n zovj baigaa.Tenger hamgiin hairtai humuus luu n dairdgiin

Avatar

Зочин 2020-04-02 103.26.195.192

Tenger gisgeeg ene huniig

Avatar

Зочин 2020-04-02 192.82.76.233

Munkh Tenger chamaar zaalguuiahgui.

Avatar

иргэн 2020-04-02 64.119.16.211

Монгол Улс ийм музейтай болох цаг нь болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж