Улсын үзлэгт УИХ-ын Тамгын газар тэргүүллээ | News.MN

Улсын үзлэгт УИХ-ын Тамгын газар тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Улсын үзлэгт УИХ-ын Тамгын газар тэргүүллээ

Улсын үзлэгт УИХ-ын Тамгын газар тэргүүллээ

2019 оны VI-XII сард орон даяар зохион байгуулагдсан Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт нийт 5442 байгууллага хамрагджээ. Эдгээрээс 172 байгууллагад улсын үзлэг зохион байгуулах Төв комисс үзлэг, шалгалт хийсэн байна.

Байгууллагуудыг төр, засгийн дээд байгууллага, яамд; Засгийн газрын харьяа агентлагууд; нийслэлийн төр, захиргааны байгууллагууд; аймгууд; төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд гэсэн 5 ангиллаар шалгаруулахад  төр, засгийн дээд болон яамдын ангилалд багтсан 27 байгууллагаас Монгол Улсын Их Хурлын Тамгын газар тэргүүлжээ.

Улсын Их Хурлын Тамгын газар энэхүү үзлэгт 96.37 хувьтай дүгнэгдсэн байна.

Үзлэгт тэргүүлсэн байгууллагуудад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар өчигдөр шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Бусад дөрвөн ангилалд Цагдаагийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тус тус тэргүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ajaa taij 2020-04-02 202.9.46.80

Munh bayasgalaan. Nuguu Bayanhongor chini shildegeer shalgarch baih uym. Mongold Ynen gej baina uu? Nuguu namaar yalgavarlagchid tenderchid chini uygaaraach uym shildeg boloodohloo. Beltegsen netruuleg chini shalan deer unalaa. Odoo yaana.

Avatar

Зочин 2020-04-02 49.0.212.214

Хамгийн олон бичиг хүлээн авч хариу өгдөг Цагдаагийн байгууллагууд, Ашигт малтмалын газрын ажилтнууд ачаалал маш ихтэй байдаг даа…

Avatar

ЗОЧИН 2020-04-02 103.9.90.98

УИХ-н тамгын газар юм уу цагдаагийн ерөнхий газар юм уу

Avatar

хэнд хэрэгтэйн 2020-04-02 202.9.47.1

юун хүн цохиж алмаар өргөмжлөлүүд вээ

Avatar

Зочин 2020-04-02 202.9.47.1

хха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж