Цоглог жүжигчин Жэк Блэк хөл хорионоос болоод гэртээ сууж байгаа ч тэрбээр зүггүйтсээр. 50 настай жүжигчин, Tenacious D хамтлагийн дуучин тэрбээр гэртээ суух хугацаандаа өөрийн бүжгийн чадвараа хөгжүүлж, гайхалтай үр дүнд хүрсэн бололтой. Учир нь Блэк шорт, коубой гутлыг эс тооцвол камерын өмнө нүцгэн бүжиглэж буй бичлэгээ цахим орчинд цацаж, шүтэн бишрэгчдээ гайхшируулаад амжсан байна.
Тус 30 секундын бичлэгт Жэк Блэк гэрийнхээ арын хашаанд нүцгэн зогсоод хэд хэд эргэлдэн, хөлөө өндөрт өргөж, үсэрч, Орос ардын бүжгийн хөдөлгөөн хийхийг оролдон бүжиглэж буй харагдана. Түүний "Карантины бүжиг" хэмээн нэрлэсэн уг бичлэг хэдийн хоёр сая гаруй үзэгчтэй болсон байна.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ