Өмнөд Солонгост энэ сарын 15-нд парламентын сонгууль болно

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост энэ сарын 15-нд парламентын сонгууль болно

Өмнөд Солонгост энэ сарын 15-нд парламентын сонгууль болно

Өмнөд Солонгос улс коронавирусийн дэгдэлтээс үл хамааран парламентын сонгуулиа төлөвлөсөн хугацаандаа зохион байгуулахаар зэхэж байна. Тус улсад өнөөдрийн байдлаар 9,976 хүн халдвар авч, 156 хүн нас бараад байгаа юм. Харин эдгэрсэн хүний тоо 5,800 давжээ.

Энэ сарын 15-нд болох сонгуулийн кампанит ажил өнөөдөр /2020.04.02/-өөс албан ёсоор эхэлж байна. Тус улсын ард иргэд ирэх дөрвөн жилд улс орны бодлогыг тодорхойлох 300 гишүүнийг сонгоно. Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Ардчилсан нам, сөрөг хүчин Нэгдсэн Ирээдүйн намын хооронд болох юм.

Нэр дэвшигчдийн хувьд сурталчигааны өдрүүдэд амны хаалт зүүж, хүмүүстэй гар барихгүй, олон хүн цуглуулж арга хэмжээ зохион байгуулахгүй байх ёстой юм байна.

Сонгуулийн хорооноос ард иргэдийг амны хаалттай ирж саналаа өгөхийг шаардаж байгаа ба санал хураах байруудад гар ариутгагч, нэг удаагийн бээлий зэргийг бэлдэж тавих, санал өгч буй хүмүүсийн хооронд тодорхой зай барих тэмдэглэгээ хийх, иргэдийн халууныг хэмжих зэрэг арга хэмжээ авах гэнэ. Түүнчлэн халдвар авсан 4,000 гаруй хүний саналыг шуудангаар авах юм байна. Үүнээс гадна сэжигтэй тохиолдлууд буюу халдвар авсан нь тогтоогдоогүй ч гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийн саналыг ч мөн авахаар судалж байгаа аж.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж