Тээвэрчдийн холбооноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Тээвэрчдийн холбооноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ гэв

Тээвэрчдийн холбооноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ гэв

“Тээвэрчдийн холбоо”, “Их говийн тээвэрчдийн хөгжил” ТББ, “Сүлд” тээвэрчдийн гэргий нарын холбооноос хамтран өнөөдөр /2020.04.02/ тээвэрчидэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.

“COVID 19 вирусийн цар тахлын улмаас нүүрс тээврийн экспортыг зогсоосон байсан . Ийнхүү үйл ажиллагаа нь тасалдсан дотоодын аж ахуйн нэгжүүд Тавантолгой нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээ говь сум руу  Зам тээврийн яамны баталж өгсөн трассын дагуу нүүрс тээвэрлэлт хийн галт тэргээр экспортоо нөхөх ажлаа эхлүүлсэн. Гэвч тус аймгаас сонгуульд нэр дэвших Х. Мандахбаяр байгаль экологийн төлөө гэх улс төр хийж, бидний үйл ажиллагааг өнгөрсөн сарын 31-нд зогсоосон. Энэ нь “14 км өргөн зурвастай замаар замбараагүй тээвэр хийн 30 мянган мал, олон тооны өрх айл тоосжилтын нөлөөлөлд орж байна” гэх шалтгаанаас үүссэн. “Их говийн тээвэрчдийн хөгжил” ТББ-ын удирдах зөвлөлөөс энэ мэдээлэл худал. Бид Говьсүмбэрээс Таван толгой компани хүртэл сайжруулсан шороон замаар явдаг. Цаанаас  нь GPS-ээр хянадаг тул замаасаа 100 метр хазайх ч эрх байдаггүй. Хулгайн зам болон олон зам үүсгэн тээвэр явуулдаг гэх  мэдээлэл худал” хэмээн “ Их говийн тээвэрчдийн  хөгжил” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга н.Эрдэнэцогт хэллээ.

“Сүлд” тээвэрчдийн гэргийн холбооны удирдах зөвлөлийн дарга С. Сугардулам “ Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас нүүрсний тээвэрлэлт зогсонги байдалд орж  ганц, хоёр компани тээвэр хийдэг байсан. Цар тахлаас үүдэн 1 сараас эхлэн маш цөөхөн тээвэрчид  үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч Х. Мандахбаярын шийдвэрээс шалтгаалан  тээвэрт явдаг 13 мянга гаруй жолоочдын үйл ажиллагааг  бүрэн зогсоосон нь ар гэрийнхэн хувьд маш хүнд цохилт болж байна. Тэдний ар гэрийн  40 мянга гаруй хүн амьдралын эх үүсвэр нь  баталгаагүй болж байна. Тийм учраас бид Ерөнхий сайд У. Хүрэлсүх-д  тээвэрчдийн үйл ажиллагааг хэвийн явуулж өгөх талаар шаардлага хүргүүлж байна” гэв. Уг шаардлагын хариуг 14 хоногийн дотор өгөөгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Г.ЭНЭБИШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж