ОХУ газрын тос олборлолтоо нэмэгдүүлэхгүй | News.MN

ОХУ газрын тос олборлолтоо нэмэгдүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

ОХУ газрын тос олборлолтоо нэмэгдүүлэхгүй

ОХУ газрын тос олборлолтоо нэмэгдүүлэхгүй

Дэлхийн зах зээл дээр төлөвлөснөөс хэт их нефтийн нийлүүлэлт үүссэнээс шалтгаалан ОХУ нь газрын тос олборлолтоо нэмэгдүүлэхгүй гэдгийг Засгийн газрын албаны хүн мэдэгджээ. Энэ нь Саудын Арабтай газрын тосны үнийн дайныг намжааж магадгүй гэх дохиог өгч байна. Гэхдээ хоёр орны хооронд хараахан үүссэн нөхцөл байдлын талаар уулзалт, хэлэлцээ болоогүй.

Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак хэлэхдээ богино хугацаандаа нефть олборлолтыг өдөрт 200 мянгаас 300 мянга болгон нэмэгдүүлэх боломжтой гэсэн аж. Газрын тос үйлдвэрлэгч орнуудын бүлгийг тэргүүлэгч Саудын Араб нь нефтийн үнийн уналтын эсрэг ОХУ-тай бүтээгдэхүүн олборлолтыг бууруулах талаар өнгөрсөн сард хэлэлцсэн ч тохиролцоонд хүрээгүй аж. Гэхдээ дэлхийн 200 гаруй оронд тархсан коронавирусийн халдвараас шалтгаалан нефтийн үнэ баррель нь өнөөдрийн байдлаар 25.15 ам.долларт хүрч унаад байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр ОХУ болон Саудын Арабт хандан зарлага ихтэй газрын тосны үнийн дайнаа зогсоохыг шаарджээ.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж