ОХУ-ын нийслэл Москва хот коронавирусийн дэгдэлтийн улмаас даваа гаригаас /2020.03.30/ эхлэн бүх оршин суугчдаа хөл хорионд оруулах арга хэмжээ авсан билээ. Ийнхүү хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш тус хотод архины борлуулалт 148 хувиар, шарсан махны бэлдэцийн борлуулалт 60 хувиар нэмэгдсэн байна.
Зөвхөн Москва гэлтгүй орон нутагт ч архины хэрэглээ нэмэгдэж байгаа учир Оросын зарим мужийн эрх баригчид архины төрлийн бүтээгдэхүүнийг цагийн хязгаарлалттай зарж борлуулах шийдвэр гаргажээ.
Тухайлбал, Финландтай хиллэдэг Карелийн баруун хойд хэсэгт лхагва гаригаас эхлэн 10.00-22.00 цагийн хооронд архи, архины төрлийн бүтээгдэхүүн зарахыг зөвшөөрсөн байна. Зүүн Якутийн бүсэд согтууруулах ундаатай холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийн тоо огцом нэмэгдэж байгаагаас үүдэн зарим хот, тосгодод түр хугацаагаар архи зарахыг хориглоод байгаа аж.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ