НҮБ-ын чуулга уулзалт нэг жилээр хойшлов | News.MN

НҮБ-ын чуулга уулзалт нэг жилээр хойшлов

НҮБ-ын чуулга уулзалт нэг жилээр хойшлов

НҮБ-ын чуулга уулзалт нэг жилээр хойшлов

Уур амьсгалын өөрчлөлтийг хэлэлцдэг НҮБ-ын чуулга уулзалт коронавирусийн халдварт өвчний цар тахлын улмаас хойшилсныг зохион байгуулагч Их Британи улсаас мэдээлэв. НҮБ-ын чуулга уулзалт ирэх арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотоо болох товтой байсныг 2021 оныг хүртэл хойшлуулжээ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь тулгамдсан асуудал боловч халдварт өвчний цар тахлыг дарах нь эн тэргүүнд тавигдах ёстой хэмээн мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард НҮБ-ын чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны даргыг сольсон нь анхаарал татаж байна.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг хариуцсан газрын дарга Патрисиа Эспиноса хэлэхдээ “коронавирус бол хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн яаралтай аюул болсон ч уур амьсгалын өөрчлөлт бол урт хугацаандаа хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн том аюул” гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж