Эмийн санчдын эсрэг хүчирхийлэл ихэсч байна

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Эмийн санчдын эсрэг хүчирхийлэл ихэсч байна

Эмийн санчдын эсрэг хүчирхийлэл ихэсч байна

Францад хөл хорио зарлагдсанаас хойш эмийн сангаар үйлчлүүлэгчид хүчирхийллийн шинжтэй зан авир гаргах нь ихэссэн "Байдал хүнд байна. Карантинаас болж хүмүүсийн айдас, түгшүүр, уцаар нэмэгдэж байна" хэмээн нутгийн эмийн санчдын холбооны дарга Каринь Уолф-Тал ярьжээ. Тэрбээр дээрх хүчирхийлэл хэрээс хэтэрсэн бөгөөд хөл хорионы үед нийт 55 мянган эмийн санч ажиллаж байгааг онцолжээ. Судалгаанаас үзэхэд хөл хорио тогтоосноос хойш эмийн санчдын эсрэг хараах, заналхийлэх, цохих, хүчээр нэвтрэх зэрэг хүчирхийллийн шинжтэй авирлах тохиолдол өмнөхтэй харьцуулахад 50-60 хувиар ихэссэн байна.

Харин Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маск, гар ариутгагч, парацетамол зэрэг бүтээгдэхүүн дууссанаас болж эмийн санчид ууртай үйлчлүүлэгчидтэй харьцахад хүндрэлтэй байна хэмээн мэдээлж байгаа гэнэ.

Францад өдгөө 56989 хүн халдвар авснаас 4032 хүн нас барж, 10935 хүн эдгэсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж