Авто худалдааны цогцолборыг сайжруулах шаардлагатай | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Авто худалдааны цогцолборыг сайжруулах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.11.22-нд нийтлэгдсэн

Авто худалдааны цогцолборыг сайжруулах шаардлагатай

-Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, Авто худалдааны цогцолбор зэрэг шинэ тутам байгуулагдсан байгууллагууд 70 хувиас 79 хувьтай буюу “Ажил сайжруулах шаардлагатай” гэж дүгнэгдсэн байна-

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрөгч баасан гаригт/11.20/ болж,”Нийслэлийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулсан дүн мэдээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа танилцуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн “Улсын үзлэг явуулах тухай” 195 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/509 дүгээр захирамжаар нийслэлийн хэмжээнд улсын үзлэг зохион байгуулах “Нийслэлийн салбар комисс”-ыг байгуулж, хамрагдаж байгууллагуудын жагсаалтыг гаргасан байна. Улсын үзлэгт нийслэлийн нутгийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн өмчит болон төсөвт байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд, дүүргийн дэргэдэх хэлтэс, албад төрийн болон хувинй хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд, эрүүл мэндийн байгууллагууд зэрэг нийт 1576 байгууллага хамрагдахаас 1539 байгууллага хамрагдаж, үзлэгийг Төв комиссоос баталсан үзүүлэлт аргачлалын дагуу 12 салбар комиссын 67 ажлын хэсгийн 269 албан хаагч 2015 оны 09 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд явуулсан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, Авто худалдааны цогцолбор зэрэг шинэ тутам байгуулагдсан байгууллагууд 70 хувиас 79 хувьтай буюу “Ажил сайжруулах шаардлагатай” гэж дүгнэгдсэн байна.

Үзлэгт хамрагпсан нийт байгууллагууд дотооддоо улсын үзлэгт бэлтгэх “Байгууллагын комисс”-ыг байгуулж, тусгай төлөвлөгөө батлуулж, тодорхой хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ихээхэн анхаарч бэлтгэсэн байна.

Үзлэгийн нэгдсэн дүнгээр Нийслэл:  төрийн ажил-88,4 хувь, архив-87,1 хувь, албан хэрэг хөтлөлт-86,6 хувь, мэдээллийн технологи 89,7 хувь, Дундаж дүн-87,9 хувь, Дүүргүүд: төрийн ажил-92,1 хувь, архив-87,9 хувь, албан хэрэг хөтлөлт-88,9 хувь, мэдээллийн технологи-87 хувь, Дундаж дүн-89 хувь, Боловсрол: төрийн ажил-92,3 хувь, архив-88,1 хувь, албан хэрэг хөтлөлт-88,8 хувь, мэдээллийн технологи-80,8 хувь, Дундаж дүн-87,5 хувь, Эрүүл мэнд: төрийн ажил-92,2 хувь, архив-88,7 хувь, албан хэрэг хөтлөлт-88,3 хувь, мэдээллийн технологи-87,1 хувь, Дундаж дүн-89,1 хувь Нийт 798 байгууллага 88,4 хувьтай үнэлэгджээ.

Үзлэгийн дүнгээс харахад дүүргүүдийн ЗДТГ, НЗД-ын хэрэгжүүлэгч агнетлагууд, төсөвт, өмчит байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ тогтмолжсон, НАГ-аас тусгай төлөвлөгөө, хуваарийн дагуу зохион байгуулдаг сургалт, арга зүй ажлууд, хяналт шалгалт, шалган туслах үйл ажиллагаанд тогмол хамрагдаж, хууль тотоомж, заавар, журмын хэрэгжилтийг хангаж ажилладаг тул архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа нь харьцангуй жигдэрсэн байна гэдгийг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа хэллээ. Харин Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, Авто худалдааны цогцолбор зэрэг шинэ тутам байгуулагдсан байгууллагууд 70 хувиас 79 хувьтай буюу “Ажил сайжруулах шаардлагатай” гэж дүгнэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-11-22 37.220.133.161

Abto hudaldaanii tsogtsolboriig deerh zurag shigee bolgon hugjuulehgui bol ard irged itgehgui shuu. Ta buhnii ajild undur amjilt husie.

irgen 2015-11-22 150.129.140.59

narantuul zahiig shine niseh buudal yavah zamd nuulgevel taarna, tomoohon talbai ogood, odoo baigaa gazraa oron suuts barina biz

kh 2015-11-22 49.0.160.205

tootsoo sudalgaagvi yum hiisen nuhdvvdeer uls ornoo hohirolgvi bolgoh heregtei 1sayr hiigeed 4r zaraad 3 r ni zam barii gej yarij bsan naimaachin shig l e

zochin 2015-11-22 59.153.112.137

ded butets saitai Nalaih d BARILGIIN ZAHIIG gargah heregtei.NARANTUUL metiin zahiig TUB aimagt gargah heregtei.Eniig BATUULiin bag l hiij chadanaa

irgen 2015-11-22 43.242.243.215

yamar ch sudalgaa baihgui zah zeel medehgui, zugeer l tosovoos mongo shaaj ajil hiisen bolj bgaa nohduudiin balag,deer hiisen gaidaa naimaachidiig hucheer shahah gene UUl