Монголын таван бөх дэлхийн чансааны “Топ-10”-т багтав | News.MN

Монголын таван бөх дэлхийн чансааны “Топ-10”-т багтав

Монголын таван бөх дэлхийн чансааны “Топ-10”-т багтав

Монголын таван бөх дэлхийн чансааны “Топ-10”-т багтав

UWW буюу Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос өчигдөр/2020.04.01/ дэлхийн шинэчилсэн чансаагаа танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэгдсэн чансаанд Монгол улсаас таван тамирчин эрэгтэй хоёр жинд, эмэгтэй гурван жинд эхний аравт багтжээ.

  • Эрэгтэйчүүдийн 57 кг жинд 10-р байранд МУГТ Э.Бэхбаяр
  • Эрэгтэйчүүдийн 65 кг жинд 10-р байранд ОУХМ Т.Тулга
  • Эмэгтэйчүүдийн 55 кг жинд 7-р байранд ОУХМ Б.Болортуяа
  • Эмэгтэйчүүдийн 59 кг жинд 5-р байранд ОУХМ Б.Шоовдор
  • Эмэгтэйчүүдийн 68 кг жинд 8-р байранд МУГТ хөдөлмөрийн баатар С.Батцэцэг нар тус тус бичигджээ.

Мөн Монголын найман тамирчин эхний 20 байрт бичигдэж байна.

  • Эрэгтэйчүүдийн 79 кг жинд 19-р байранд Д.Гомбодорж
  • Эрэгтэйчүүдийн 92 кг жинд 18-р байранд М.Цогтгэрэл
  • Эрэгтэйчүүдийн 125 кг жинд 12-р байранд Д.Хүдэрбулга
  • Эмэгтэйчүүдийн 55 кг жинд 11-р байранд М.Дөлгөөн
  • Эмэгтэйчүүдийн 57 кг жинд 14-р байранд Э.Даваачимэг
  • Эмэгтэйчүүдийн 59 кг жинд 15-р байранд А.Батцэцэг
  • Эмэгтэйчүүдийн 65 кг жинд 15-р байранд З.Болортунгалаг
  • Эмэгтэйчүүдийн 72 кг жинд 20-р байранд Э.Цэвэгмид нар тус тус жагсчээ.

Энэхүү чансааг нэгдүгээр сарын 15-18-нд Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликоне, үүнээс сарын дараа тус хотод болсон ЕАШТ, хоёрдугаар сарын 4-9-нд Алжирт болсон Африкийн АШТ, хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ, гуравдугаар сарын 6-9-нд Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан гаргажээ. Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан.

Ингээд та бүхэндээ эрэгтэй, эмэгтэй олимпийн жин тус бүрийн дэлхийн чансааны эхний дөрвөн тамирчинг танилцуулья.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian wrestling federation, unitedworldwrestling.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-02 43.228.131.45

Чөлөөт бөх бол хамгийн торгон мэдрэмжтэй уран сүлжээтэй барилдаан учраас хүмүүс суралцахад хэцүү байдаг?? ТИЙМЭЭС ХАСАХ ГЭЭД БАЙГАА ЮМ. Чөлөөтөөр барилдаад сурчихсан хүн бол бусад барилдаан юу ч биш?? Маш торгон барилдаан шүү дээ?? Хасагдах гээд байдаг нь аргагүй?? яагаад гэвэл барилдахад хэцүү нарийн барилдаан Харин сумо энэ тэр бол шал өөр?? Бүү муул?? энэ барилдаанаар Дархан аврага Цэрэнтогтох барилдаж байсан юм Аугаа том П.Сүхбат өөрийн гэсэн жинг дэлхийд би болгож Монгол улсын нэрийг гарг.

Avatar

Зочин 2020-04-02 43.228.131.45

Чөлөөт бөх бол хамгийн торгон мэдрэмжтэй уран сүлжээтэй барилдаан учраас хүмүүс суралцахад хэцүү байдаг?? ТИЙМЭЭС ХАСАХ ГЭЭД БАЙГАА ЮМ. Чөлөөтөөр барилдаад сурчихсан хүн бол бусад барилдаан юу ч биш?? Маш торгон барилдаан шүү дээ?? Хасагдах гээд байдаг нь аргагүй?? яагаад гэвэл барилдахад хэцүү нарийн барилдаан Харин сумо энэ тэр бол шал өөр?? Бүү муул?? энэ барилдаанаар Дархан аврага Цэрэнтогтох барилдаж байсан юм Аугаа том П.Сүхбат өөрийн гэсэн жинг дэлхийд би болгож Монгол улсын нэрийг гарг

Avatar

Зочин 2020-04-02 43.228.131.45

Чөлөөт бөх бол хамгийн торгон мэдрэмжтэй уран сүлжээтэй барилдаан учраас хүмүүс суралцахад хэцүү байдаг?? ТИЙМЭЭС ХАСАХ ГЭЭД БАЙГАА ЮМ. Чөлөөтөөр барилдаад сурчихсан хүн бол бусад барилдаан юу ч биш?? Маш торгон барилдаан шүү дээ?? Хасагдах гээд байдаг нь аргагүй?? яагаад гэвэл барилдахад хэцүү нарийн барилдаан Харин сумо энэ тэр бол шал өөр?? Бүү муул?? энэ барилдаанаар Дархан аврага Цэрэнтогтох барилдаж байсан юм Аугаа том П.Сүхбат өөрийн гэсэн жинг дэлхийд би болгож Монгол улсын нэрийг гарга

Avatar

Zochin 2020-04-02 64.119.20.125

Мод монголоор дууснаа гэж

Avatar

Булган 2020-04-02 64.119.27.46

Олимпт оролцох эрхээ авч чадахгүй байж хичнээн дэлхийн рейтенгид бичигдээд хэрэг нь гарахгүй шүү дээ хөөрхийс

Avatar

Зочин 2020-04-02 202.9.40.171

ene humuus hiidgee hiigeed ywj baigaa mundag humuus shuu delhiin top 10t bagtana gdg hen hunii hiij chadah zuil bish shuudee

Avatar

Мэндээ 2020-04-02 66.181.161.84

Bekhbayr bas mundagaa mundag demjdeg shu Amjilt. Olympoos medal zaaval avaarai. 57 kg Bekhbayr Mongol avarga.

Avatar

Мэндээ 2020-04-02 66.181.161.84

Hovdiin Bolortuya mundagaa mundag. Amjilt dvv.

Avatar

МЧБХ 2020-04-02 103.26.195.7

Манай бодлогогүй дарга нар чөлөөтөд хамаг мөнгөө өгөөд байх юм, гэтэл чөлөөт бол олимпын төрлөөс хасагдах хамгийн өндөр магадлалтай спорт ш дээ, сонирхолгүй тэр хэрээрээ байнга алдагдал дагуулдаг, булхай луйвар нь хэрээс хэтэрсэн гээд муу бүхэн чөлөөтийг дагаж явдаг, олимпын төрлөөс хасагдчихаар нь хий юманд баахан хөрөнгө зарснаа мэдэж амаа барьцгаах биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж