Т.Мэндсайхан: "Давхар дээл”-ийн хязгаарлалт ирэх сараас хэрэгжинэ | News.MN

Т.Мэндсайхан: "Давхар дээл”-ийн хязгаарлалт ирэх сараас хэрэгжинэ

Т.Мэндсайхан: "Давхар дээл”-ийн хязгаарлалт ирэх сараас хэрэгжинэ

Т.Мэндсайхан: "Давхар дээл”-ийн хязгаарлалт ирэх сараас хэрэгжинэ

Шинэ Үндсэн хууль хэрэгжихтэй холбоотойгоор Засгийн газар огцрох, огцрохгүй гэх маргаан үүсээд буй. Энэ талаар Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхантай цөөн хором ярилцлаа.


-Шинэхэн батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар огцорно, огцрохгүй гэсэн маргаан үүсч байх шиг байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Таны асуултад бараг хариулт нь байна даа. Бичмэл хуулийг ойлгохдоо үгийн шууд утгыг баримтлах нь хууль зүйн анхдагч зарчим. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр батлахдаа зургаан сар орчмын дараа буюу 2020 оны 5-р сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан. Мөн уг  нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1-р зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн” холбогдох хуулийг шинэчлэн батлах тухай хэн ч уншсан тодорхой ойлгогдохоор бичсэн. “Нийцүүлэн” гэдэгт дагаж мөрдөх хугацааг мөн ойлгоно. Ийм учраас зөвхөн Засгийн газар төдийгүй УИХ, Ерөнхийлөгч, Шүүхтэй холбоотой олон шинэ зохицуулалт тавдугаар сарын 25-аас хэрэгжих нь маргаангүй.

-Гэхдээ Ерөнхий сайд болон УИХ-ын зүгээс Засгийн газар огцрохгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хугацаанд нь хэрэгжүүлэхгүй, хэзээ хэрэгжүүлэхээ бид мэднэ гэсэн утгатай зүйлийг УИХ-ын зарим гишүүд мэдэгдсэн. Ерөнхий сайд ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний шинэ хууль батлахгүй бол Үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй гэж байна. Үндсэн хуульд үнэнч байх тангараг өргөсөн албан тушаалтнууд ийм мэдэгдэл хийх биш, харин яаж хэрэгжүүлэх талаар олон нийтэд танилцуулах үүрэгтэй. Үндсэн хуулийн 38.2.1 ба 70.1-г үзээрэй. Дагаж мөрдөх журмын хуулийн 1-3 дугаар зүйлийг харьцуулж уншаарай.

Үндсэн хуулийн байгууллага учраас Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийн хязгаарлалт шууд хэрэгжинэ. Ерөнхий сайд үүнд бэлэн байх ёстой.

-Үндсэн хуульд заасан л бол шууд хэрэгжүүлэх ёстой гэж ойлгоод байгаа. Гэтэл органик хуулиудын хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулах байдлаар зохицуулж болно гэж тайлбарлаад байгаа?

-Үндсэн хууль дээд эрэмбийн хууль учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох тавдугаар сарын 25-ны өдрөөс түүнд харшилсан бүх хууль тогтоомж, тэдгээрийн зүйл, заалтууд хүчингүй болно. Харшлаагүй зүйл, заалтууд хэвээр үлдэнэ. Үүнийг шууд хэрэгжих гэж ойлгодог.  Үндсэн хуулийн зарим зүйл заалт шууд хэрэгжих бодит боломжгүй нөхцөлд уг зүйл заалтыг хэрэгжүүлэх арга, хойшлуулах нөхцөл, хугацааг 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулиар тусгайлан зохицуулж байсан туршлага бий. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шилжих журмын тухай хуулийн 2 ба 3-р зүйлд онцолж зааснаас бусад зүйл, заалтын хувьд хойшлуулах арга техникийг ашиглаагүй. Ийм учраас улс төрийн нам байгуулах, Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох, нутгийн удирдлагыг шинэчлэхээс бусад хугацааг органик хуулиар хойшлуулах боломжгүй. Х.Нямбаатар гишүүн 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуультай ижилтгээд органик хуулиар хэрэгжих хугацааг хойшлуулах тухай ярихдаа 1992 ба 2019 онд тэмээ ямаа шиг ялгаатай хууль зүйн техник ашигласныг ойлгоогүй байна. 1992 оны Үндсэн хууль нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэтгэх агуулгатай байсан бол 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоонд тохиргоо, засвар хийх шинжтэй учраас тэдгээрийн шилжилтийн буюу дагаж мөрдөх журам нь адилхан байх шаардлагагүй, адилтгах ч боломжгүй юм.

-Эрх баригчдын зүгээс тодорхой асуудлууд дээр өөрсдийн эрх ашгаа хамгаалж байна гэж зарим хуульчид шүүмжилж байгаа?

-Одоогийн эрх баригчид өөрсдөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталсан, хэрэгжүүлэх хугацааг ч мөн тогтоосон. Тийм болохоор хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Гэвч эрх баригчдыг өөгшүүлж, буруу зөвлөгөө өгч буй ордны хуульчид цөөнгүй байна. Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар гишүүн, ажлын хэсэгт ажиллаж байсан доктор О.Мөнхсайхан, А.Бямбажаргал зэрэг хуульчид үндсэн хуулиа хүчгүйдүүлсэн ярилцлага өгч байгаад гайхаж байна.

Зарим хуульчдын ийм эргэж буцсан, цаасан дээр нэгэнт буучихсан хуулийг толгойдоо байгаагаар, магадгүй эрх баригчдын хүсэлтэд нийцүүлэн тайлбарлах гээд зөрүүдлээд байгааг бусад хуульчид шүүмжилж байгаа юм.

Би хувьдаа энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа учраас анхнаасаа “мордохын хазгай” битгий болчхоосой гэж энэ ярилцлага өгөхийг зөвшөөрсөн.

-Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар хичнээн органик хуульд өөрчлөлт оруулахаар байгаа вэ?

-УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх эрх мэдэл, төрийн хяналт шалгалт, хот тосгоны гээд олон хуульд өөрчлөлт оруулах байх. Жагсаалт, тоог УИХ-аас аль хэдий нь гаргасан, зарим нь өргөн баригдаад байна. Гэхдээ органик хууль батлагдахгүй байсан ч Үндсэн хууль хэрэгждэгээрээ хэрэгжээд, улмаар харшилсан зүйл заалтууд шууд хүчингүй болох, Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй байх, зөрчсөн аливаа шийдвэр, үйлдэл хууль бус болох зэрэг үр дагавар тавдугаар сарын 25-аас үүснэ гэдгийг УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд мэдэхийг хүсэхгүй байсан ч манай иргэд бүгд сайн мэдэж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль ч гэсэн батлагдсан. Харин одоо органик хуулиудад өөрчлөлт оруулах ажил нь УИХ, Засгийн газарт бий. Хаврын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?

-Дагаж мөрдөх журмын тухай хууль 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хүчинтэй болсон учраас бэлтгэл хангах хангалттай хугацаа, нөөц байсан. Бүх төслүүд бэлэн болсон байх. Одоо ч амжиж хэлэлцэх хугацаа байна. Амжихгүй байсан ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-аас хүчин төгөлдөр үйлчлээд явна. Яагаад гэвэл Үндсэн хууль.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Huz 2020-04-02 192.82.78.21

Manaih er ni undsen huulitai bsan ym uu.

Avatar

зочин 2020-04-02 202.126.89.138

Т.Мэндсайхан багш зөв ойлгомжтой тайлбарласан байна. Үндсэн хууль өөрөө эцэг хууль. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчинтэй болох өдрөөс түүнд харшилсан бүх хууль, зүйл заалтууд хүчингүй болно. Засгийн газарт органик хуулиудыг нийцүүлэн гаргах 6 сарын хугацаа байсан. Энд корона ямар ч хамаагүй. Шаардлагатай ямар ч хувилбараар чуулганыг явуулах эрх, нөөц боломж нь байна. Шалтаг тоочих бус амжиж зөв зохион байгуулах нь л чухал.

Avatar

Зочин 2020-04-02 192.82.64.251

за энэ одоо нэг муу хулгайч л биздээ Элбэгээгийн уед их оодорсондоо Улс тержуулж сонгуульдахаа больж уз Улс орон олон улс хэцуу энэ цаг уед юун засаг огцрох Хуний амь евчинеер баярласан хон хэрээ зантай АНусууд зугээр л зайл та нарыг ард олон даанч нэг мэдэх байлгуй

Avatar

Зочин 2020-04-02 202.126.88.72

Хуулиа барьдаггүй бүдүүлэг намчин бэ

Avatar

Зочин 2020-04-02 64.119.27.94

УИХ бол Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хуулиудыг хэлэлцэн батлах үндсэн үүрэгтэй байгууллага. Ард нийтээр Үндсэн хуулийн төслийг хэлэлцээд олонхиор зөвшөөрсөн бол Парлиамент түүнийг нь зөвшөөрч, Ерөнхийлөгч баталгаажуулдаг жишиг дэлхийнийтэд тогтсон. Үндсэн хууль бол хэмжээгүй эрхт цааз юм. Хэмжжгүй эрхт хаант засагтай зүйрлэвэл: Хааныхаа шийдвэрийг ноёд нь дагах уу, эсвэл ноёдынхоо шийдвэрийг хаан нь дагах уу? Үүний хариултэай дүйцэх зохицуулалт манайд одоо тулгараад байна шүү.

Avatar

Иргэн 2020-04-02 103.212.118.78

Зөв шүү. Үндсэн хуулиа дагах ёстой. Манай хуульчид бүгд биш ч нийтлэг оюуны хоосролтой . Хууль бол иргэдийн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл байх ёстой. Үүнийг тэд огтоос тоодоггүй. Хууль боловсруулна гээд иргэдээс санал авдаг хууль ч байхгүй , УИХ- ын гишүүд ч байхгүй. Тийм болохоор " бохир" хууль боловсруулах ажил өрнөсөөр байгаа.
.

Avatar

Зочин 2020-04-02 202.179.27.79

Түмэнжаргалын хорчин хүү

Avatar

нөхөр гАНБАТ 2020-04-02 192.82.67.32

Худалч Мэндээ хуцаад бай.хуульч биш хулгайч мэндээ шүү

Avatar

Монхүү 2020-04-02 2.247.242.57

Зөв.хуудь гаргасан бол мөрд.

Avatar

Bi 2020-04-02 202.9.46.204

Ichmeer amitan be. Ennees teneg hen baina aa

Avatar

Зочин 2020-04-02 192.82.75.21

ЭНЭ ДУРАК ЧИНЬ ХУУЛИЙН ТАЛААР ЮУ Ч МЭДЭХГҮЙ н**ш БАЙНА ДАА. ОРГАНИК ХУУЛИУДАА ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ ЗҮТГЭХ ЮМ.

Avatar

хуульч 2020-04-02 192.82.78.134

Мэндээ багш аргагүй л зангарагтай шүү. тэр муу ордноор эргэлдээд явдаг О.Мөнхсайхан гээд халзан этгээд бий, дандаа буруу ярьж тайлбарлана, үнэхээр үл бүтэх сонин нөхөр шүү, тэр юугаа заадаг байнаа оюутнуудад

Avatar

Иргэн 2020-04-02 202.179.31.78

Хэхэ. Тэр чинь Японд мастер бас Доктороо хамгаалаад ирсэн хүн шүү дээ. Тэрэн шиг шударга багш Монголд лав цөөн. Ямар хүнийг ямар хүнтэй харьцуулаад байнаа

Avatar

Зочин 2020-04-02 182.160.0.73

Хуулиа ойлгодоггүй Хүүк, дүүдээ ждү авдаг Хүүк хуулиа унших хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-02 103.229.122.226

Нээх сүртэй асуудал юм уу Шаардлагатай бол зарим сайд нараа ОХУ шиг сольж л орхи МАН-аас л хүмүүсээ томилоно биз дээ

Avatar

Иргэн 2020-04-02 202.9.46.137

Маргалдаад яах вэ Үндсэн хуулийн цэц маргааныг шийднэ. Бас Дээд шүүх тайлбар гаргана тэгээд л болоо бусад нь дагана

Avatar

Zochin 2020-04-02 202.126.88.222

Undsen huuli bol deed erembiin huuli uchiraas tuunii umnu buh hun tolgoi gudaih yostoi.

Avatar

Zochin 2020-04-02 202.126.88.222

Undsen huuli bol deed erembiin huuli uchiraas bugd tuunii umnu tolgoi gudaih yostoi.

Avatar

зочин 2020-04-02 139.5.219.89

хууль бол хууль, улс торчдоос намаас ч дээгуур эрх зуйн чадамжтай юм. Аа харин хуулиас дээгуур ажиллаж аашилж байгаа ноходыг ошиглоод л явуул

Avatar

aagii 2020-04-02 64.119.27.63

huulicn nertei nohod uls torjood ireheeree utgagui um aa daa

Avatar

Зочин 2020-04-02 66.181.161.111

үх-ыг тайлбаладаггүй шууд хэрэгжүүлнэ юм.

Avatar

санал 2020-04-02 66.181.161.111

үх –ыг таларладагүй, цагаан цаасан дээр хараар юу гэж бачсэн байна түүнийг шууд хэрэгжүүлэх учиртай. таны бичсэн санал зөв байна. хуулийн агуулга, мөн чанарыг ойлгоогүй санааныхаа зоргоор үх- д хандаж болохгүй. 5-25- наас өмнө дагалдах хуулиудыг уих хэлэлцэж батлах үүрэгтэй.үх-ын заалтын дагуу зг давхар захиргаадах ёс буюу давхар дээлээ тайлна. 5-25-нд үх мөрднө гэж уих,зг хугацаагаа хуулчилсан. хугцаандаа ажлаа хийж,хууль дээдлэх нь төрийн үүрэг.

Avatar

Иргэн 2020-04-02 202.9.46.137

Маргааг гарвал үндсэн хуулийн цэц гэж байна хуулийг дээд шүүх тайлбарлана бусад хуульч нар мэддэггүй юмуу худлаа л цэцэрхээд байхын

Avatar

Зочин 2020-04-02 182.160.1.90

Хүүк өөрийгөө их зоригтой, шударга гэж харагдуулахыг хүсдэг гэнэ. Тийм л зоригтой юм бол Үндсэн хуулиа чанд хүндлэн мөрдөх хэрэгтэй. МАНгарууд одоо л шударга үнэнээ харуулах цаг ирлээ. Одоо УИХ -ын гишүүдын хэн нь шударга ариун, хэн нь бялдууч долигнуур шударга бус нь бас тэнэг нь тод харагдана. Лав л Бямбцогт далдагнуур бялдуучаа саяхан харуулчихсан.

Avatar

Зочин 2020-04-02 139.5.216.141

ҮНДСЭН ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛАНГҮЙ БОЛ ХУУЛЬ БАЙГААД ЯАХ ЮМ БЭ?

Avatar

Зочин 2020-04-02 202.55.188.33

Хэрэв хууль зѳрчвѳл тѳрийн эрхийг хууль бусаар авсан болно. Батлаж буй хуулиа огт уншдаггүй, би чинийхийг, чи минийхийг гэдэг зарчим л танхимд үйлчилж байдаг нь үүгээр нотлогдож байна. Түүн дээр нь рецедивүүд, Нямка нар тоглож байдаг.

Avatar

Төмөрчин 2020-04-02 203.91.115.56

Т.Мэндсайхан бол манай үеийн номер нэг хуульчдын нэг мөнөөсөө мөн. Үүнийг надаас өөр мэдэх хүмүүс олон бий. Төмрийн хүдрийн орд Төмөртолгойтой холбогдох Иргэний болон Захиргааны хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллахад хамтрах завшаан тохиож билээ. Тэгэхэд манай хуульчид дотор хуулиа зөв ойлгодог хүн тоотой байдгийг ажиж харж явлаа. Тэмээ ямаа хоёр мөргөлдөх, тэнэг цэцэн хоёр маргалдах учиргүй ч ороо бусгай энэ цагт өөр аргагүйд хүрсэн юм болов уу даа.

Avatar

Хуульч 2020-04-02 103.212.119.239

Хүрэлсүх тэгнэ ингэнэ гэж хэлдэг хэн бэ . 10 сайдаа эртхэн сольж чадахгүй бол өөрөөр чинь наад үндсэн хууль чинь туг тахих нь дээ . Хүрэлсүхийн хууль тайлбарлах ч ёстой нохойн жонго биз

Avatar

Зочин 2020-04-02 202.131.227.174

Үндсэн хуулиндаа ямар заалт оруулсан, хэзээ мөрдөхөө мартаагүй байхаа

Avatar

хуульч 2020-04-02 192.82.64.190

ЭЦЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ТҮҮНИЙ АЛБАД ХУУЛЬ БОЛОВЮСРУУЛАХ ТЕХНИК,ТЕХНОЛОГИЙГ ЗӨРЧИЖ ЭЦЭГ ХУУЛИЙН ЗААЛТЫН ДОР ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦААГ ЗААЖ МУЛГУУТАХААР ,,,,,ТҮҮНИЙГ ИХ ХУРАЛ БАТАЛЖ ,,,,МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ,,, МОНГОЛЧУУДЫН ӨМНӨ ЁСЧИЛХООР,,,,, ИЙМ ТЭНЭГ БАЙДАЛД ОРСОН ХЭРЭГ Л ДЭЭ ,,,,,ЕР НЬ ЭЦЭГ ХУУЛЬД МОНГОЛООС ӨӨР ЭЦЭГ ХУУЛЬДПАА ЙИМ ТЭНЭГ БИЧВЭР ХИЙДЭГ УЛС ОРНЫГ МЭДЭХГҮЙ ЮМ ТИЙМ БОЛОХООР КОДИФИКАТРЫН ХИЙДЭГ АЖЛЫГ ИХ ХУРАЛ ХИЙ ХУУЛЬЧДЫГ ХЭРҮҮЛДЭЭД БАЙЖ ДЭЭ ,,,,,,

Avatar

Amar 2020-04-02 182.160.32.39

Хөөе.Энэ МАНАН мафийн жонго долоогчид одоо болио.У.Хүрэлсүхийн ЗГ-ыг унагаж Миеэ, Ц.Элбэгновштонгууд шүүхээс мултарна гэж сэрүүн зүүдлэхээ одоо боль. ҮХ-ын өөрчлөлтийн дагуу ЗГ-ын хуульд УИХ ямар өөрчлөлтийг юу гэж оруулна түүгээр л явна.За.

Avatar

Бигэр 2020-04-02 202.9.40.121

Хуульд нийцүүлэх ёстой түүнээс засгийн газрыг огцруулаад түүнээс хожоо хайх асуудал биш. Сонгуультай ямар ч хамаа байхгүй. МАН сарын дотор засгийн газрын бүтэц гишүүдээ тогтоод 7 хоногийн ажил.

Avatar

Иргэн 2020-04-02 66.181.161.101

Энэ бол элбэгдорж м энхболд нарын манангын бүлэглэл . Хүрэлсүхиин . З. Г ыг унагааж самууруулах гэсэн нэг шалтаг. Сонгууль
болоод дараагын . З. Газар байгуулагдах ганц хоёрхон сарын дотор засгын газраа буулгаж ганц хоёрхон сарын настай засгын газар байгуулах юм гэнэ .ёстой балайрсан юм . Энэ хооронд . Хүрэлсүхиин засгын газрыг унагаад өөрсдиин хүмүүсииг тэр түр засгын газартаа оруулж сонгуулииг өөрсдиин санаагаар луйвардах гэсэн тэднии санаа . Тэд шорон руу явчих гээд хэцүү байгаа шүү дээ

Avatar

Зочин 2020-04-02 182.160.36.187

Ийм л эргүү малнууд хуулиас дээгүүр өөрсдийгөө тавьж дураараа авирлаж байгаам шд. Энэ нөхрийг барьж торговол таарна

Avatar

чи зүгээр х** муу гөлөг минь 2020-04-02 150.129.140.27

Үндсэн хуулийг ямар ч п***а зөрчих ёс байхгүй. Хууль хэрэгжих хугацаа нь хэзээ заасан байна тэр өдрөөс эхлэн мөрдөх ёстой. Чи муу нохой хуцаж уль

Avatar

ИРГЭН 2020-04-02 192.82.71.35

ЭНЭ ЕР НЬ ҮНЭН ШҮҮ. ХЭРВЭЭ ШИНЭ ОРСОН ӨӨРЧЛӨЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭГ ХЭСЭГ МӨН Л ЮМ БОЛ ҮНДСЭН ХУУЛИАС ДАВСАН, ЭХ ХУУЛИЙНХАА ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОГСООЖ БАЙДАГ ДАГАЛДАХ ХУУЛЬ ЖУРАМ ГЭЖЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ????????????????????????

Avatar

Зочин 2020-04-02 49.0.149.20

АН-хан ХУДЛАА УЛС ТӨРЖИХӨӨ БОЛЬ ЭБИ ҮҮЛ ДА ГАН ГОНЧ НАРЫН ТӨРӨӨС 30 жилийн ХУГАЦААНД ХУЛГАЙЛСАН АХ НАРЫГАА АВСАН ХӨРӨНГӨӨ ЭРГҮҮЛЖ ӨГӨХ ТАЛЫН ЮМ ЯРИВАЛ ИРГЭД ИЛҮҮ ХҮЛЭЭЖ АВНА ӨӨР ЯРИХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2020-04-02 202.179.30.242

Хууль гаргачихаад хэрэгжүүлэхгүй бол ямар хэрэг байх вэ энэ 76 эргүү хууль уншихгүй баталдаг тод жишээ уншаад ч ойлгохгүй хүний үгээр явсаар 4 жилээ үдэж байгаа хүн ч байгаа Баталсан алх тас элдэв шалтаггүй хэрэгжүүлэх хэрэгтэй ҮНДСЭН ХУУЛЬ бусад баталсан хэрэгтэй хэрэггүй хууль шигээ санах хэрэггүй

Avatar

Баатар 2020-04-02 202.126.89.103

Маш зөв.Засаг Огцорч шинээр Үндсэн хуулийн дагуу эмхлэгдэнэ

Avatar

Засаг огцрохгүйгээр 4 сайдаа үлдээгээд явж болно 2020-04-02 66.181.182.100

Засаг огцрохгүйгээр 4 сайдаа үлдээгээд явж болно

Avatar

Зочин 2020-04-02 66.181.166.171

Засгийн газрын 19 гишүүдийн 18 нь УИХ-ын гишүүд. Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь огцорход Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцдог л доо. Гэхдээ энийг өөрөөр эвтэйхэн хийх гаргалгаа байгаа. Ерөнхий сайд сайн хуульчдын зөвлөгөө авах хэрэгтэй байна.

Avatar

Иргэн 2020-04-02 66.181.161.101

Сонгууль болоод дараагын засгын газар баыгуулагдах хүртэл сар гаруйхан хугацаанд засгын газраа сольё гээд байгаа хүмүүс хэн бэ гэдэг нь тодорхой байна . Энэ өвчин гарчихсан эгзэгтэй үед засгын газраа сольж сарын настай засгын газар байгуулья гээд байгаа хүмүүс бол ёстой л урвагчид . Ямар нэгэн өөр гаргалгаа байгаа л байлгүй

Avatar

Зочин 2020-04-02 43.228.131.118

Маш зөв.

Avatar

Зочин 2020-04-02 202.126.89.46

Засаг заавал огцорно

Avatar

Зочин 2020-04-02 202.131.245.226

Хуульч хүний гаргалгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж