Улаанчулуутын хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгосон нь Х.Нямбаатарын буруу | News.MN

Улаанчулуутын хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгосон нь Х.Нямбаатарын буруу

Улаанчулуутын хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгосон нь Х.Нямбаатарын буруу

Улаанчулуутын хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгосон нь Х.Нямбаатарын буруу
Хотын төвөөс 15 км-ийн зайтай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог уг цэгт нийслэлчүүд 1975 оноос хогоо хаяж эхэлсэн байдаг. 40 жилийн нийслэлийн хог, хаягдлыг төврөлүүлсэн Улаанчулуутыг нүүлгэх санал үе үеийн хотын удирдлагуудаас цухалздаг ч бодит ажил болж хөрсөн дээр буусан нь үгүй. Эсрэгээрээ Улаанчулуут орчмоор амьдардаг айл өрхийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тэдгээрийг чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэх болсоор удаж буй. Нэг үгээр тухайн орчмоос амьдралаа залгуулдаг 400 гаруй иргэн нийгмийн халамжаас гадуур явсаар олон жилийг үджээ.

Харин “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран Улаанчулуун хогийн цэгт 200 хүүхдийн багтаамжтай “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан нь өнгөрсөн оны нэгдүгээр сар. 2018 оны дөрөвдүгээр сард шавыг тавьж байсан цэцэрлэгийг найман сарын хугацаанд ашиглалтад оруулсан нь энэ. Ингэснээр Улаанчулуут орчмоор амьдардгаасаа болж сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй 200 орчим хүүхдийг бүрэн хамруулах боломжтой болсон юм.

Гэтэл уг цэцэрлэг зарим нэгний бохир арга барилдаа ашиглах гэсэн явуургүй улс төрийн хэрэглүүр болгох оролдлого сүүлийн үед явах болов.

Тодруулбал, “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулсан “Өгөөдэй Ази” компанид УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар дэмжлэг үзүүлсэн нь түүнийг ЖДҮ-ээс зээл авсан хэмээн буруутгахад хүргэсэн бололтой. Угтаа бол “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг “Өгөөдэй Ази” компани ямар шугамаар барьж ашиглалтад оруулсныг судлаад үзвэл арай өөр дүр зураг бууна.

Цэцэрлэгийг бүтээн байгуулахад гадаад дотоодын хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр нийт 1.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Улсын төсвөөр 200 хүүхдийн цэцэрлэг барихад хамгийн багадаа 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч тус компанийнхан түүнээс 300 саяар бага өртгөөр барьсан хэрэг.

Аливаа барилга, байгууламжийг барихад тухайн компани өөрсдөдөө тодорхой хэмжээний ашигтай байдлаар хийдэг бол “Өгөөдэй Ази”-ийнхан тэгээгүй гэсэн үг. Эсрэгээрээ барилгын үндсэн өртгөөр нь буюу бизнесийн ашиг харалгүй, улсаас нэг ч төгрөгийн татаасгүй барьж, ашиглалтад оруулжээ.

Харин тус компанийн зүгээс цэцэрлэг барихад шаардлагатай зээл авахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Х.Нямбаатар гишүүнд гаргажээ. Улсын төсвөөс татаас авалгүй, бусдын хандив тусламжийн хүрээнд ямар нэгэн ашиг харахгүйгээр цэцэрлэг баръя гээд хүсэлт гаргасан компанийг дэмжиж л таарна. Амьдарч байгаа орчин нөхцөлөөсөө болж цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болсон 200 хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь чухал болохоос гэдийгээд суух эрх тухайн тойргийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүнд байхгүй. Хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд “Өгөөдэй Ази” компанид дэмжлэг үзүүлж, холбогдох албаныханд хандсан нь өдгөө “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг болж, бодит хөрсөн дээр буужээ.

“Өгөөдэй Ази”-ийнхан цэцэрлэгээ барьж ашиглалтад оруулсан уу, оруулсан. Амьдралын боломж боломж бололцоогүйгээс сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй явсан 200 гаруй хүүхэд цэцэрлэгтэй болсон уу, болсон. Юу үнэн энэ л үнэн. Гэтэл улсын төсөвт өртгөөс даруй 300 саяар бага мөнгөөр цэцэрлэг барьсан компанид Х.Нямбаатар гишүүн дэмжлэг үзүүлсэн нь зарим нэг хүний эгдүүцэх шалтгаан болж, ЖДҮ-ээс зээл авсан мэтээр нийгэмд харлуулах хэрэглүүр нь болсон бололтой.

Уг нь “Өгөөдэй Ази” компанийг Авлигатай тэмцэх газраас бүтэн жил тойрон шалгаж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгааг нь тогтоожээ. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай ямар ч хамааралгүй болохыг нь тогтоосон байдаг. Нэг үгээр зарим сайтад гарсан мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй гүтгэлэг болохыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж, тогтоосон гэсэн үг. Тэгэхээр Х.Нямбаатар гишүүнийг ЖДҮ-ээс зээл авсан мэтээр бичиж, түгээж эхэлсэн нь хэн нэгэн улстөрчдийн зүгээс зохион байгуулалттайгаар явуулж байгаа сонгууль угтсан явуургүй улс төр байж таарах нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

B 2020-04-02 66.181.161.107

Ene nyambaatar arai

Avatar

Зочин 2020-04-02 43.242.242.59

УИХ-Д СУУДАГ ШУДАРГА, АЖИЛ ХИЙДЭГ ЦӨӨХӨН ГИШҮҮДИЙН НЭГ ДЭЭ. АН-ЫНХАН УЛСТӨРИЙН ЗОРИЛГООР ХАР ПИАР ХИЙЖ БАЙГАА БИЗ. ИРГЭД БОЛ ГИШҮҮНИЙГ САЙН МЭДНЭЭ. ГИШҮҮНДЭЭ ДАХИН СОНГОГДОХЫН ЕРӨӨЛ ДЭВШҮҮЛЬЕ.

Avatar

Zochin 2020-04-02 192.82.65.103

Ene hun ruu dairaj shaardlagagui ee.Manai toirogt ikh um hiij bgaa.

Avatar

Зочин 2020-04-02 66.181.161.107

😂😂😂😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж