Харин “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран Улаанчулуун хогийн цэгт 200 хүүхдийн багтаамжтай “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан нь өнгөрсөн оны нэгдүгээр сар. 2018 оны дөрөвдүгээр сард шавыг тавьж байсан цэцэрлэгийг найман сарын хугацаанд ашиглалтад оруулсан нь энэ. Ингэснээр Улаанчулуут орчмоор амьдардгаасаа болж сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй 200 орчим хүүхдийг бүрэн хамруулах боломжтой болсон юм.
Тодруулбал, “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулсан “Өгөөдэй Ази” компанид УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар дэмжлэг үзүүлсэн нь түүнийг ЖДҮ-ээс зээл авсан хэмээн буруутгахад хүргэсэн бололтой. Угтаа бол “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг “Өгөөдэй Ази” компани ямар шугамаар барьж ашиглалтад оруулсныг судлаад үзвэл арай өөр дүр зураг бууна.
Цэцэрлэгийг бүтээн байгуулахад гадаад дотоодын хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр нийт 1.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Улсын төсвөөр 200 хүүхдийн цэцэрлэг барихад хамгийн багадаа 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч тус компанийнхан түүнээс 300 саяар бага өртгөөр барьсан хэрэг.
Аливаа барилга, байгууламжийг барихад тухайн компани өөрсдөдөө тодорхой хэмжээний ашигтай байдлаар хийдэг бол “Өгөөдэй Ази”-ийнхан тэгээгүй гэсэн үг. Эсрэгээрээ барилгын үндсэн өртгөөр нь буюу бизнесийн ашиг харалгүй, улсаас нэг ч төгрөгийн татаасгүй барьж, ашиглалтад оруулжээ.
Харин тус компанийн зүгээс цэцэрлэг барихад шаардлагатай зээл авахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Х.Нямбаатар гишүүнд гаргажээ. Улсын төсвөөс татаас авалгүй, бусдын хандив тусламжийн хүрээнд ямар нэгэн ашиг харахгүйгээр цэцэрлэг баръя гээд хүсэлт гаргасан компанийг дэмжиж л таарна. Амьдарч байгаа орчин нөхцөлөөсөө болж цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болсон 200 хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь чухал болохоос гэдийгээд суух эрх тухайн тойргийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүнд байхгүй. Хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд “Өгөөдэй Ази” компанид дэмжлэг үзүүлж, холбогдох албаныханд хандсан нь өдгөө “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг болж, бодит хөрсөн дээр буужээ.
“Өгөөдэй Ази”-ийнхан цэцэрлэгээ барьж ашиглалтад оруулсан уу, оруулсан. Амьдралын боломж боломж бололцоогүйгээс сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй явсан 200 гаруй хүүхэд цэцэрлэгтэй болсон уу, болсон. Юу үнэн энэ л үнэн. Гэтэл улсын төсөвт өртгөөс даруй 300 саяар бага мөнгөөр цэцэрлэг барьсан компанид Х.Нямбаатар гишүүн дэмжлэг үзүүлсэн нь зарим нэг хүний эгдүүцэх шалтгаан болж, ЖДҮ-ээс зээл авсан мэтээр нийгэмд харлуулах хэрэглүүр нь болсон бололтой.
Уг нь “Өгөөдэй Ази” компанийг Авлигатай тэмцэх газраас бүтэн жил тойрон шалгаж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгааг нь тогтоожээ. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай ямар ч хамааралгүй болохыг нь тогтоосон байдаг. Нэг үгээр зарим сайтад гарсан мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй гүтгэлэг болохыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж, тогтоосон гэсэн үг. Тэгэхээр Х.Нямбаатар гишүүнийг ЖДҮ-ээс зээл авсан мэтээр бичиж, түгээж эхэлсэн нь хэн нэгэн улстөрчдийн зүгээс зохион байгуулалттайгаар явуулж байгаа сонгууль угтсан явуургүй улс төр байж таарах нь.
Холбоотой мэдээ