АНУ 100 мянган шарил хадгалах уут бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

АНУ 100 мянган шарил хадгалах уут бэлдэж байна

АНУ 100 мянган шарил хадгалах уут бэлдэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ээлжит хэвлэлийн хурлын үеэр ирэх хоёр долоо хоног Америкчуудын хувьд маш том сорилт болно хэмээгээд шинэ төрлийн коронавирусийн улмаас 100-240 мянган хүн амиа алдаж магадгүй хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Пентагон буюу АНУ-ын Батлан хамгаалах яам 100 мянган ширхэг цэргийн зориулалттай шарил хадгалах уут бэлдэж байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байна. Тус улсын Холбооны Онцгой Байдлын Удирдах Газар 100 мянган ширхэг уут захиалсан байна. Ингээд Пентагон 50 мянгыг нь нөөцөөсөө шууд нийлүүлж байгаа бол үлдсэн 50 мянгыг нь гэрээт үйлдвэрүүддээ захиалан хийлгүүлж байгаа гэнэ.

Дайн болж буй бүс нутгуудад нийлүүлдэг энэ уут нь ногоон өнгөтэй, нийлэг материалтай, 234х87 см хэмжээтэй бөгөөд зөвхөн цэргийн анги нэгтгэлүүдэд нийлүүлдэг байна. Гэтэл энэ удаа иргэний зориулалтаар захиалсан нь олны анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: GUARDIAN, BLOOMBERG

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж