АНУ-ын Сайпан арал дээрх монголчууд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ | News.MN

АНУ-ын Сайпан арал дээрх монголчууд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

АНУ-ын Сайпан арал дээрх монголчууд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

АНУ-ын Сайпан арал дээрх монголчууд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

АНУ-ын Калифорни мужийн Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ГХЯ, ЗТХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд  хүргүүлсэн байна. Дээрх иргэд өнгөрсөн оны наймдугаар сард “Жунсон констракшн” компанийн “Imperial Pacific International” LLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу тус аралд ажиллахаар очжээ.

Сайпан аралд "Covid-19" халдварын дөрвөн тохиолдол гарч, нэг хүн нас барсан тул дээрх иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаж, өнгөрсөн сарын 30-наас өөрсдийгөө 14 хоног тусгаарласан байна. Иргэд өдөр бүр биеийн халуунаа үзэж буй бөгөөд одоогоор халуурахаас эхлээд "Covid-19"-ийн бусад шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байгаа аж.

Сайпан арал нь Азийн бүс нутагт байрладаг, БНСУ-тай ойр учир дээрх иргэд Солонгосоор дамжин эх орондоо ирэх боломжтой хэмээн үзэж буй юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-02 49.0.212.214

Явна гэж чемодан дээрээ сууж байсан хүмүүс юун азтай юм.

Avatar

Иргэн 2020-04-02 202.126.89.23

Бид та нараар дутна, авчирах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-02 192.82.74.91

Хөөрхий дөө, бидний эх оронд маань олигтой хууль цааз, нийгэм журам байсан бол яах гэж хүний газар хэдэн халтар төгрөгний төлөө явах билээ дээ. Зайлшгүй татан авах хэрэгтэй. Харин явуулсан байгууллагаас нь бүх зардал мөнгийг гаргуул. Эх компани нь японых, охин компани нь монголд бүртгэлтэй юм шиг байна лээ. Зугаа цэнгэлийн томоохон цогцолборын барилгын ажилд явуулсан. Япон хүнээс 5 дахин, нутгийн иргэдээс 3 дахин бага хөлсөөр…

Avatar

Зочин 2020-04-02 195.46.106.46

AVSAN NI DEEREE HUUHED, EMEGTEICHUUD BAIGAA YUM BAINA SHUU DEE. ADILHAN MONGOL HUMUUS SHUU DEE. KOMPANI NI BUH ZARDALII NI DAANA GEJ BAINA SHUU DEE. AMIDDAA BIE BIE HAIRLAYA HUMUUSEE.

Avatar

Зочин 2020-04-02 202.179.17.209

Бүр хэцүү болохоос өмнө авах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-02 43.242.242.59

АВЧРААД ХЭРЭГГҮЙ. ГОЛ НЬ ҮНЭГҮЙ ИРЭХ САНААТАЙ БАЙГАА ЮМ.

Avatar

Зочин 2020-04-02 103.229.120.97

Тэнд барилгын компанид ажилладаг монголчууд.

Avatar

зочин 2020-04-02 103.212.119.243

хувиа хичээсэн, тэнэмэлүүд яах гэж тэнэж явсан юм. хүний төлөө тэнэсэн юм шиг үхлээ хатлаа наймайг аваач гэж орлилооод л даварсан юмнууд

Avatar

Мундаг 2020-04-02 172.90.243.62

Ямар мундаг хариуцлагатай захирал вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж