надтай цуг Африк тивийн нэгэн улсын иргэн ажилладаг юм. Их эелдэг,
зөөлөн зантай. Тэрнээс Африкийн улс орнуудын тухай цөөхөн хэдэн зүйл
сонссон юм.
Франц, Англи зэрэг Европын орнуудын колони байсан одоогийн Африкийн
улс орнуудын соёлуудын нэгэн сонирхол татсан зүйл бол тэдний тусгаар
тогтнолын байдал. Ихэнх орнууд нь колоничлолоос гарч тусгаар тогтносон.
Нэг улсдаа гэхэд олон арван отог аймаг байдаг гэнэ. Тэдгээр нь хүсвэл
тусгаар тогтносон улс байгуулан тусдаа гарч болох эрхийг нь хуулиндаа
заагаад өгчихсөн байдаг гэнэ. Нэг улсын доторх отог аймаг тус бүр нь өөр
өөрийн гэсэн онцлог шинж чанартай, бусадтай ижил төстэй зүйл ховор
гэнэ. Отог аймаг нь хоорондоо бас эв түнжин муутай байх тохиолдол
цөөнгүй. Колони байсан болохоор Англи, Францын нийгэм, соёлын нөлөө
багагүй.
Өөр нэгэн зүйл бол гэр бүлийн амьдрал. Нэг гэр бүл хэдэн арван
хүүхэд тэжээнэ. Хичнээн амьдрал нь хэцүү ч гэсэн олон хүүхэдтэй. Манай
энэ найзын аав ээж гэхэд өөрсдөө 4 хүүхэдтэй, дээрээс нь 3 хүүхэд өргөж
авсан гэнэ. Зарим айл нь бүр 20 шахам хүүхэдтэй гэнэ. Тэдний сургууль
боловсролын асуудалд нэг их санаа зовоод байх зүйл байхгүй. Учир нь
сургуулиуд нь үнэгүй. Хичээлийн хэрэгсэл нь үнэтэй байгаад шальдаггүй.