Паралимпийн тоглолт Ванкуверт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Паралимпийн тоглолт Ванкуверт эхэллээ

Гуравдугаар сарын 12-ны орой Канадын Ванкувер хотноо Паралимпийн өвлийн тоглолтын нээлт болжээ. Ихэнх нь сайн дурын голдуу 5000 хүн ёслолын шоуг хийж 44 орны 500 тамирчдад баяр хүргэн угтлаа. Ёслолын арга хэмжээг зохиогчид хорт хавдрын улмаас хөлөө алдаад дараа нь хорт хавдартай тэмцэхэд мөнгө цуглуулан 1980 онд улсынхаа нутаг дэвсгэрээр гүйлт хийж байсан Терри Фоксын (Terry Fox) дурсгалыг хүндэтгэв. Олимпийн бамбрыг Фоксын эх нь нөхрийнхөө хамт “Би-Си Плэйс” цэнгэлдэх хүрээлэнд авчирлаа. Өвлийн Паралимпийн тоглолт энэ сарын 21 хүртэл явагдаж, хөгжлийн бэрхшээлтэй тамирчид уулын цана, биатлон, цана, шайбатай хоккей ба керлингийн төрөлд тэргэнцэртэйгээр 64 медалийн төлөө өрсөлдөх юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж