Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

“Наран Мандах Нутгийн Уул Уурхайн Холбоо

Тээвэрчид, Тээвэрчдийн Холбоо

Баялаг Бүтээгчдийн Холбоо”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

Дэлхий нийтэд “COVID-19” буюу коронавирусийн халдвар хэдэн сая хүрсэн энэ үед дэлхийн эдийн засаг болон Монгол улсын эдийн засаг хүнд байдалд орж улсын орлогын төлөвлөгөө тасрах, эдийн засгийн хямралд өртөх аюул тулгарч байна.

Уул уурхай, эрдэс баялгийн салбар нь улсад төлж байгаа татвараас гадна бусад салбарт асар их хөрөнгө оруулалт хийдэг. Үүгээрээ бусад салбартаа  дам нөлөө, үржүүлэх нөлөө үзүүлдэг. Уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа улсын нийт экспортын 90%-ийг эзэлж, Монгол Улсын валютын гол орлогыг бүрдүүлдэг. Тэр утгаараа бусад салбаруудтай шууд уялдаатай байдаг.

Монгол улс хилээ хааснаас үүдэлтэй энэхүү салбарт доголдол үүсч улмаар бусад салбараа татан унагах эрсдэлтэй байна.

Энэхүү хүнд нөхцөл байдлаас гарахын тулд зөвхөн төр засгийн шийдвэр тусламж хүлээх биш хүн бүр хөдөлмөрлөн зүтгэж хүндрэлийг давахын тулд Сүхбаатар аймгийн аж ахуйн нэгж баялаг бүтээгчид, олон улсын тээвэр эрхлэгчид, уурхайчид, ард иргэдээс дараах саналыг дэвшүүлж төр засгаас шалтгаалах дараах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна:

  1. Тус боомт нь ажлын өдрүүдэд 12 цагаас 14 цаг хүртэл хоёр цаг амардаг бөгөөд амралтын цагийг багасгах ажиллах
  2. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт долоо хоногийн даваагаас баасан гарагуудад ард иргэд аж ахуйн нэгжүүдэд үйлчилдэг бөгөөд бямба ням гарагт зөвхөн БНХАУ-н “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК түүхий газрын тосны экспортын тээвэрлэлт явагддаг бөгөөд үүнд бямба ням гарагт нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлж нүүрсний экспортыг дэмжих
  3. Тус боомт нь 18 цаг хүртэл ажилладаг бөгөөд 20 цаг хүртэл сунгаж ажиллах
  4. Хилийн цэргийн сүлжээнээс шалтгаалж хил нэвтрүүлэх хүчин чадал удаашралтай байдаг бөгөөд сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж хил нэвтрэх хурдыг нэмэгдүүлэх

Дээрх асуудлын шийдвэрлэснээр зөвхөн төр засгийн тусламж  шийдвэрийг харалгүй  аж ахуйн нэгж баялаг бүтээгчид, олон улсын тээвэр эрхлэгчид, уурхайчид ард иргэдээс бүх хүчээ дайчлан ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэж хүндрэл хямралыг даван туулахад хүн бүхэн хүчин зүтгэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг уламжилж байгаадаа таатай байна.

УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ЭНЭ НӨХЦӨЛД АЖЛЫН  ЦАГ

ХАРГАЛЗАЛГҮЙ АЖИЛЛАЖ УЛС ОРНЫХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМГААЛЖ

ҮЛДЭХИЙГ ХИЛ, ГААЛИЙН АЛБАН ХААГЧДАД УРИАЛЖ БАЙНА.

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!

Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа уул уурхайн компаниуд

  • “Эрдэнийн босго” ХХК,
  • “Олгой булаг” ХХК,
  •  “Нагааранз” ХХК
  • “Алаг тогоо” ХХК,
  • “Дорнын чулуулаг” ХХК,
  • “Адаэ” ХХК,
  • “Говьмастер” ХХК ­­

Хувийг: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж