АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA) сансрын нисэгч болох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл АНУ-ын бүх 50 муж улс, Колумбиа дүүрэг болон дөрвөн эзэмшил бүс нутгаас нийтдээ 12 мянган хүн сансрын нисэгч болохоор хүсэлт гаргажээ. Гэхдээ тэднээс зөвхөн 8-12 хүнийг шалгаруулж авах гэнэ.
Тус агентлагийн дарга Жим Брайденстайны мэдээлснээр энэ удаагийн сургалтад хамрагдаж, бэлтгэгдэх хүмүүс сар болон Ангараг гаригийг судлах ажилд оролцох гэнэ. Энэ нь сансрын нисэгч болохоор хамгийн олон хүн хүсэлт гаргасан хоёр дахь тохиолдол болсон аж. Өмнө нь 2017 онд “NASA”-д 18300 хүн сансрын нисэгч болохоор бүртгүүлж, тэднээс зөвхөн 12 нь сонгогдож байжээ.
Одоогоор тус агентлагийн 48 сансрын нисэгч сансарт үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ