Цэргийнхэн шахидын бүсийг 100 метрийн цаанаас илрүүлж чадна

Хуучирсан мэдээ: 2015.11.21-нд нийтлэгдсэн

Цэргийнхэн шахидын бүсийг 100 метрийн цаанаас илрүүлж чадна

 

Амиа золиослогчдын бүсийг 100 метрийн цаанаас илрүүлэх төхөөрөмжийн шинэ хувилбарыг цэргийнхэн бүтээсэн тухай Defense One мэдээлэв.

 

Мэдээлснээр, АНУ-ын БХЯ түүнийг анх удаа 2012 онд туршжээ. Гар хийцийн тэсрэх төхөөрөмжтэй тэмцэх нэгдсэн агентлагийн мэргэжилтнүүд түүнийг бүтээхэд оролцжээ.

 

Аппарат нь хэт улаан туяаны янз бүрийн долгионыг илрүүлэх төхөөрөмжүүдээс бүтэж байгаа гэнэ. Парисын аллагын дараа төхөөрөмжийг том хотуудад ашиглахаар шийдсэн байна. Эхлээд энэхүү төхөөрөмжүүдийг цэргийн баазуудыг хамгаалахад зориулан хийсэн аж.

 

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон Цахиуртын хөндийн ухаантнууд алан хядагч нартай тэмцэхэд туслах ёстой гэж хэлэв. 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж