Сонгууль дөхөөд ч тэр үү, гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаандаа тогтож суух нь ховордох болсон.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанд сууж байсан гишүүн үдээс хойш хуралдаанаа “пялж” УИХ-ын даргаас чөлөө авалгүйгээр тойргоо зорих тохиолдол ч гарсан. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны ирцийг сонирхвол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Арвин, Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр нарын хэд, хэдэн гишүүн хуралдаа оролцолгүй шалтгаангүйгээр тасалжээ.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Сономпил, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар томилолтоор гадаадад ажиллаж байгаа бол Л.Эрдэнэчимэг, С.Оюун нар эмнэлгийн чөлөөтэй байжээ.
Ирцийн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.parliament.mn/sgh/categories/3104/pages/25895 энэ линкээс үзэх боломжтой.
Г.ХОРОЛ