600 террористыг устгав

Хуучирсан мэдээ: 2015.11.21-нд нийтлэгдсэн

600 террористыг устгав

"Калибр» пуужингийн харвалт

Фото: БХЯ-ны хэвлэлийн алба / ТАСС

 

Оросын далавчит пуужингууд арваннэгдүгээр сарын 20-нд Сирийн Ракка, Идлиб, Алеппо мужууд дахь террористуудын долоон байгууламжийг устгасан тухай Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дээд ерөнхий командлагч Владимир Путинд илтгэлээ.

 

 

Каспийн флотын хөлөг онгоцнуудаас 18 пуужинг харвасан бөгөөд “ бүх байнуудыг устгасан гэж сайд мэдээлэв.

 

Сайдын хэлснээр, Дайр-эз-Зор хотын ойролцоо далавчит пуужингийн цохилтоор 600 гаруй террористыг хөнөөжээ.

 

Ту-160

 

Ту-160 гэх стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Газар дундын тэнгис дээрээс далавчит пуужингаар террористуудын байрлалд довтолгоон хийсэн байв. Эдгээр стратегийн онгоцнууд нийт 13 мянган км замыг туулан цохилт хийжээ. Үүний зэрэгцээ алсын зайн болон фронтын бөмбөгдөгч онгоцнууд Каспийн тэнгисийн зүгээс цохилт хийсэн байна. “Агаарын довтолгооны ажиллагааны явцад Газар дундын тэнгис, Каспийн тэнгийн сав нутгаас 1500 км-ын зайд цохилт хийлээ” хэмээн сайд илтгэв.

 

 

Шойгу өөрийн илтгэлдээ, агаарын довтолгооны дөрөв хоногийн дотор агаарын болон далайн байрлалын 100 далавчит пуужин мөн 1,4 мянган тонн бөмбөгийг ашиглан террористууд ба тэдний хамсаатны материал техникийн хангамж, удирдлагын систем, цэргийн болон нефтийн дэд бүтцэд нь цохил хийлээ. Мөн Сири дэх нисэх хүчний бүлгийг 69 онгоц хүртэл нэмэгдүүлсэн гэжээ.

 

Дээд ерөнхий командлагч цэргийнхний асар их хүч чармайлтыг сайн гэж үнэлэхдээ, энэ бүгд нь Сирийн нутгаас террористуудыг хөөн гаргаж устгахад хангалтгүй гэсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж