Миннеаполист эсэргүүцэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.21-нд нийтлэгдсэн

Миннеаполист эсэргүүцэл эхэллээ

Фото: Richard Tsong-Taatarii / Zumapress / Global Look

 

АНУ-ын Миннеаполис хотноо цагдаагийн ажилтан өнгөт арьстан, зэвсэггүй Жеймар О’Нил Кларк гэдэг залууг буудан хөнөөсний дараа хэдэн зуун өнгөт арьстнууд хотын гудамжид эсэргүүцлийн ажиллагааг эхлүүлэв хэмээн Associated Press агентлаг мэдээлэв.

 

Уг хэрэг арваннэгдүгээр сарын 16-нд  өдөр хийгджээ. Хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл авсан газар офицерууд очиход  хэлмэгдсэн хүнд эмнэлгийн ажилтнууд тусламж үзүүлж байв. Харин тэнд байсан Кларк тэдэнд саад болж байжээ.

 

Офицерууд Кларкийг тайвшруулахаар оролдсон ч гэнэтхэн тэрээр эсэргүүцэл үзүүлж эхэлсэн байв. Цагдаагийн ажилтан түүнийг нэг удаа буудахад сум нь тархинд тусжээ.

 

Мөрдөн байцаалт мягмар гаригт эхэлсэн байна. Харин эсэргүүцлийн ажиллагаа даваа гаригт эхэлсэн бөгөөд одоо нийтдээ 42 хүнийг барин саатуулаад байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж