“АНУ-ын хувьд ирэх 2 долоо хоног хар дарсан зүүд байх болно”

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

“АНУ-ын хувьд ирэх 2 долоо хоног хар дарсан зүүд байх болно”

“АНУ-ын хувьд ирэх 2 долоо хоног хар дарсан зүүд байх болно”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр тэрбээр “Манай улсын хувьд илүү хүнд өдрүүд ирж байна. Ирэх долоо хоногууд хар дарсан зүүд шиг байх болно. Гэхдээ ямар ч хүнд хэцүү цаг үеийг Америкчууд цөхрөхгүйгээр, тэвчээртэйгээр даваад гардаг” хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр коронавирусийг ханиад төдийтэй харьцуулж байсан үзэл баримтлалаа өөрчилж, үнэхээр бодит том аюул тулгарсантай эвлэрч байгаагаа илэрхийлжээ.

Тус улсад 24 цагийн дотор 26 мянга гаруй халдвар шинээр илэрч, нийт халдварын тохиолдлын тоо 214 мянга давсан бол нас барагсдын тоо хоногт 1,046-аар нэмэгдэж 5,099 боллоо. Харин эдгэрсэн хүний тоо 8,800 орчим байна. АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор ирэх долоо хоногуудад нас барагсдын тоо 100 мянга цаашлаад 240 мянга ч хүрч болзошгүй гэжээ. Үүнээс гадна коронавирусийн халдвар гарсан, өвчтөнүүд нь хүндхэн байдалтай байгаа “Zaandam”, “Rotterdam” гэх хоёр аяллын хөлөг Флоридад өнөөдөр /2020.04.02/ ирэх юм.

АНУ-аас гадна Итали, Испани, Герман, Иран, Их Британид хоногт 3000-8000 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 30 мянгаас 110 мянгын хооронд хэлбэлзэж байна. Мөн нас баралт эдгээр улсуудад хоногт 150-900-аар нэмэгдэж байна. Дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 76,470 шинэ халдвар бүртгэгдэж, 4,880 хүн нас баржээ. Нийт нас баралт 47,189 байгаа бол эдгэрсэн хүний тоо 193,989 болсон байна.

Халдвар болон нас баралтаар хамгийн эхэнд бичигдэж буй 10 улсын дэлгэрэнгүй мэдээлэл /2020.04.02-ны 08.30 цагийн байдлаар/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж