Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн цар тахлын үед эдийн засгаа, аж ахуй нэгжүүдээ, иргэдээ дэмжих хэд хэдэн шийдвэр гарсан бөгөөд өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх мөнгөн дүн нь 5,1 их наяд төгрөг. Аж ахуй нэгжүүдэд нэн чухал шаардлагатай, чухал шийдвэрүүдийг онцолж байна.