Судлаачид Хятадын covid-19-ийн тоон баримтад "эргэлзэж" байна

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Судлаачид Хятадын covid-19-ийн тоон баримтад "эргэлзэж" байна

Судлаачид Хятадын covid-19-ийн тоон баримтад "эргэлзэж" байна

Та бүхэнд "The Diplomat" сэтгүүлийн гуравдугаар сарын 26-ны өдөр нийтлэгдсэн Албертагийн их сургуулийн Хятад хүрээлэнгийн судалгааны ажилтан, доктор Скотт Н.Романиук болон Японы Кэйо их сургуулийн Кибер соёл иргэншлийн судалгааны төвийн төслийн ажилтан  доктор Тобиас Бургерс нарын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Хятад улс ДНБ-ээс эхлээд улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор аливаа тоон өгөгдлийг өөрсдийн дураар зарлаж байсан түүх олон бий. Дэлхийн улс орнуудад covid-19 халдварын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр Хятад улсад эсрэгээрээ буурч, өдөрт л хэдэн зуун өвчтөн эмчлэгдэж, эмнэлгээс гарч байна хэмээн тус улсын Гадаад харилцааны яам мэдээлж байна.

Энэ вирус хоёр дахь удаагаа давалгаалах тухай ярьж байсан Хятадын тэргүүлэх эмч Жон Наншань улсынхаа цар тахалтай тэмцэж буй механизмийг сайшааж, “дөрвөн эрт”-ийн зарчим буюу " Эрт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, эрт оношлогоо, эрт хорио цээр"-ийн ач тусыг онцолсон.

Тус улсад гуравдугаар сарын 6-ны өдрөөс эхлээд бүртгэгдсэн шинэ халдварын тоо өнөөг хүртэл тасралтгүй 100-аас доош байна.  Мөн сүүлийн хэдэн өдөр халдварын голомт болсон Ухань хотод нэг ч халдвар бүртгэгдээгүй, шинээр нэмэгдсэн тохиолдлууд бүгд гадаадаас ирсэн хүмүүс байсан хэмээн зарласаар байна. Хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 22-ны хооронд Хятад улсад нийт идэвхтэй байгаа буюу халдвар авсан ч эдгээгүй байгаа тохиолдлын тоо ойролцоогоор 91 хувиар буурч байгаа боловч эсрэгээрээ “covid-19”-ийн эсрэг хийж буй үйл ажиллагааны статистик нь маш өндөр тоо гарч байгаа аж.

Түүнчлэн Хятад улсад вирусийн дэгдэлт эхэлснээс хойш гар утасны хэрэглээ огцом буурчээ. Хүмүүс хөл хорионд орох үед энэ үзүүлэлт эсрэгээрээ өсөх ёстой. Гэтэл ийнхүү буурсан үзүүлэлт нь нийт халдвар авсан болон, нас барсан хүмүүсийн тоо баримттай харьцуулж үзэхэд нэлээд зөрж байгаа аж. Үүнээс гадна Хятад улсыг халдвар хурдацтай тархаж буй Итали болон бусад улс орнуудтай харьцуулахад нас баралтын түвшин харьцангуй бага байгаа нь сэжиг төрүүлж байгаа юм. Нас баралт Хятадад бага байж болох ч хэт зөрүүтэй байдал нь хардах үндэс болж байгаа аж.

ХЯТАДЫН ЗҮГЭЭС ӨГЧ БУЙ ТОО БАРИМТАД ҮНЭХЭЭР ИТГЭЖ БОЛОХ УУ?

ДНБ-ээ зохиомлоор өсгөж байсан удаатай тэд коронавирусийн халдварын тоо баримтыг ч өөрчилж чадна. Хонконгийн их сургууль, Чикагогийн их сургуулийн эдийн засагчид Хятадын эдийн засгийн өсөлтийг бие даан тооцоолж үзэхэд Бээжингийн гаргасан тоо баримт 1,7 пунктээр илүү буюу зохиомлоор өсгөсөн тоо байжээ. Мөн улсынхаа эдийн засгийн чадамжийг 10 гаруй хувиар нэмэгдүүлсэн тоо баримт гаргаж байжээ.

Ер нь автократ, дарангуйллын шинжтэй төр засагтай улс орнуудад аливаа тоо баримт бодит бус байдаг гэдэг ойлголтыг дээрх жишээгээр нотолж болно.

Хятадад аливаа эерэг мэдээллийг урамшуулах, сайшаах тогтолцоо үүссэн байдаг. Гэвч эсгэрээрээ сөрөг мэдээлэл, улс эх орны нэрийг унагах зүйлийг хийвэл шийтгэл хүлээнэ. Үүнээс  болж доод албан тушаалтнууд, орон нутгийн эрх баригчид нь аливаа “муу” бүхнийг нуун дарагдуулах, Засгийн газартаа үргэлж сайн сайхан, болж бүтэж байгаагаа тайлагнах гэсэн хандлатай болсон байдаг. Гагцхүү энэ шалтгаанаар анх Ухань хотод вирус дэгдэх үед шат шатандаа нууж, хаасаар халдварыг газар авхуулсан байгаа юм. Энэ нь Хятад улсын эдийн засгийн байдал ноцтой нөлөөлөх магадлалтай, тэр байтугай Ши Жинпиний засаглалыг шууд аюулд оруулж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэй байх. Анх Ухань хотод үхлийн аюултай вирус дэгдсэнийг олон нийтэд зарласан эмчийн хэрэг, орон нутгийн  албан тушаалтнуудыг олноор нь халж, сольсон зэргээс харахад энэ бүхэн ойлгомжтой.

Гэхдээ Хятадын CDC буюу Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв 1957 оны “Азийн ханиад”, H5N1 /1996/, SARS /2002/, H1N1 /2009/,  H7N9 /2012/-ийн үед маш сайн ажиллаж байсан туршлагыг үгүйсгэж болохгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж