Хилээр нэвтэрсэн жолооч нарыг гэрт тусгаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Хилээр нэвтэрсэн жолооч нарыг гэрт тусгаарлаж байна

Хилээр нэвтэрсэн жолооч нарыг гэрт тусгаарлаж байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс нүүрсний экспортыг түр хугацаагаар зогсоож, энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж, нүүрсний экспортыг эхлүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн Ханги гэсэн дөрвөн боомтоор нүүрс экспортолж байна.

Он гарснаас хойш өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монгол Улс 228.8 сая ам.долларын 2.7 сая тонн чулуун нүүрс экспортлоод байгааг албаны эх сурвалж мэдээлэв.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.2 сая тонноор бага үзүүлэлт юм. Өнгөрсөн оны мөн үед тонн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол энэ оны хоёрдугаар сард 82.3 ам.доллар болов.

ЭКСПОРТОД ЭЗЛЭХ НҮҮРСНИЙ ХУВЬ БУУРЧЭЭ

Өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт боомтоор Тавантолгойн бүлэг ордын гурван компани нүүрс гаргаж эхэлсэн бөгөөд өдөртөө 30-50 чингэлэгтэй автомашин гарч байгаа аж. Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, Шивээхүрэн боомтоор өнгөрсөн Даваа гаригт БНХАУ-ын татан авалттай холбоотойгоор 45 автомашин нүүрс гаргажээ. Эхний ээлжинд өдөрт 20 орчим автомашинаар экспорт хийхээр төлөвлөж байгаа аж. Хэвийн үед өдөртөө 100 гаруй автомашинаар газрын тос экспортолдог.

Нүүрс, газрын тосны экспортыг тодорхой хугацаанд зогсоосны улмаас экспорт өнгөрсөн оны мөн үеэс огцом буурчээ. Оны эхнээс гуравдугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд чулуун нүүрсний экспорт 2019 оны мөн үеэс 56.7 хувиар буурч, 3.9 сая тонн болжээ.

Газрын тосны экспорт мөн хугацаанд 80 хувиар бага буюу 304.5 мянган баррель болсон байна. Энэ нь нийт экспортын 1.6 хувь буюу 17.4 сая ам.доллар байна. Нүүрс, газрын тосноос гадна зэсийн экспорт огцом буурчээ. Өнгөрсөн хугацаанд экспорт тасалдаагүй ч 2019 оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар буурч, 295 мянган тонн болсны 49.4 хувь нь “Оюу Толгой”-нх аж.

Өнгөрсөн оны I улирлын үзүүлэлттэй харьцуулбал нийт экспортын 31 хувийг чулуун нүүрс бүрдүүлжээ. Харин зэсийн баяжмал 28 хувь байсан нь энэ жил 31 хувь болсон байна. Өөрөөр хэлбэл нийт экспортод эзлэх нүүрсний хувь буурч, зэсийнх өсчээ.

Сангийн сайд экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг гол эрдэс бүтээгдэхүүний худалдаанд саатал гарснаас үүдэж улсын нэгдсэн төсвийн орлого 275 тэрбум төгрөгөөр дутуу орсныг мэдээлсэн билээ. Хэдийгээр нүүрсний экспорт эхэлсэн ч хэвийн хэмжээнд хүртэл хугацаа шаардлагатай юм.

Шивээхүрэн-Сэхэ боомтоор өмнөх долоо хоногийн Бямба гаригт туршилтаар 35 автомашин нүүрс гаргасан бол Даваа гаригаас өдөрт 70-100 автомашин чингэлэг нүүрс гаргахаар төлөвлөж байгаа талаар Өмнөговь аймгийн засаг дарга мэдээлжээ. Гашуунсухайт-Ганц мод боомтын нүүрсний экспорт долоо хоногийн өмнө эхэлсэн. Өдөрт 70 автомашин нүүрс гаргахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн долоо хоногт өдөрт 30-40 автомашин нүүрс гаргажээ.

ЖОЛООЧ НАРЫН ХАЛУУНЫГ МАШИНЫ БҮХЭЭГЭЭС БУУЛГАЛГҮЙГЭЭР ҮЗЭЖ БАЙНА

Монгол Улсын нүүрс экспортын 90 орчим хувийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор экспортолдог. Шивээхүрэнгийн боомтоор гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн онцгой горимд нүүрс тээвэрлэлт хийж эхэлсэн. Эхний ээлжид 130-150 техникийн хэрэгсэл хил нэвтрэх юм байна. Хоёр тал “Covid-19”-ийн халдвараас урьчилан сэргийлэн ажиллаж, ариутгал халдваргүйтгэлийг сайн хийж байгаа аж.

Шивээхүрэнгийн хорио цээрийн хэлтсийн дарга С.Баясгалангийн мэдээлснээр, нүүрс ачсан машинууд Хятад руу орж, ойролцоогоор 2 цаг 50 минутын дараа Монголд эргэн орж ирж буй бөгөөд батлагдсан журмын дагуу ариутгал халдваргүйтгэл хийгдэж буй юм байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас жолооч нарыг машины бүхээгээс буулгахгүй, цаг хугацаа хэмнэх үүднээс тусгаарлах 16 монгол гэр барьж, бэлэн байдлыг хангажээ. Мөн жолоочийн халууныг машины бүхээгээс буулгалгүйгээр үзэж байгаа аж. Тус боомт дээр ариутгал халдваргүйтгэлийн бодис болон ажилчдын нэг удаа өмсөх хувийн хамгаалах хэрэгслүүдийн нөөц бүрджээ.

Нүүрсний экспортод гарсан жолооч нарыг тусгаарлахын зэрэгцээ хилээр нэвтэрсэн жолооч нарыг уурхайн бусад ажилчидтай холилдохгүй байхад анхаарч ажиллаж байгаа аж.

2020 оны эхний хоёр сард БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 19 хувийг Монголын нийлүүлэлт бүрдүүлсэн байна. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард БНХАУ Монголоос 2.7 сая тонн коксжих нүүрс авчээ. Өөрөөр хэлбэл Монголоос БНХАУ-д гаргасан коксжих нүүрс буурсан байна. Гаалийн ерөнхий газраас 2020 оны эхнээс гуравдугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд чулуун нүүрсний экспорт 55 хувиар буурч, 2.9 сая тонн болсон талаар мэдээлэв. Гашуунсухайт боомтоор 1.47 сая тонн чулуун нүүрс гаргасан нь жилийн өмнөхөөс 53.6 хувиар буурсан бол Шивээхүрэн боомтын экспорт 74.4 хувиар буурч, 718.5 мянган тонн чулуун нүүрс гаргасан байна.

Ховдын Булган боомтоор 128.7 мянган тонн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 41.1 хувиар буурсан үзүүлэлт болох талаар Гаалийн ерөнхий газар мэдээлэв. Тус боомтоор Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” нүүрсээ экспортолж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж