Хөндүүр сэдэв: Хүн, хүнстэйгээ зэрэгцэн орших 70 давхраа нүүлгэе | News.MN

Хөндүүр сэдэв: Хүн, хүнстэйгээ зэрэгцэн орших 70 давхраа нүүлгэе

Хөндүүр сэдэв: Хүн, хүнстэйгээ зэрэгцэн орших 70 давхраа нүүлгэе

Хөндүүр сэдэв: Хүн, хүнстэйгээ зэрэгцэн орших 70 давхраа нүүлгэе

Нийслэлийн  төв хэсэгт шахуу, Хүчит шонхор захтай зэрэгцэн орших  “Далан давхар”-ыг  шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно, орон сууцны хороолол, дэд станц барина гэх мэт төслүүд цаасан дээр хэрэгжсээр өнөөдрийг хүрчээ. Ердөө хашаа татаж, цахилгаан станц барьснаас өөрөөр бусад төслүүд нь цаасан дээрээ  үлдэв.

Хаана хэнийг оршоосон зааг, ялгаа үгүй Самбалхүндэвийн оршуулгын газрын 137 га талбайг цэгцэлж олон улсын жишигт нийцсэн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл одоогоос 10 жилийн өмнө буюу 2010 онд хэрэгжсэн байдаг. Гэвч хөрөнгө мөнгө нь байхгүй ч юм уу, хөдөөлүүлсэн хүмүүсийнхээ шарилыг хөндөхөөс айдаг ч юм уу, ямар ч байсан далан давхрыг тохижуулах ажлыг 2010-2013 онд багтаана гэсэн тухайн үеийн нийслэлийн удирдлагуудын мөрөөдөл талаар болсон билээ.

ОРШУУЛГЫН ГАЗАР НЬ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ТАРХАХ  ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ

Өдрөөс өдөрт бурхан болоочидтойгоо газар булаалдах айл өрхүүд хаяагаа тэлэхийн хэрээр “чимээгүй тахал” коронавирусийн халдварын цар тахалтай дүйцэх хэмжээний аюулын харанга дэлдэхийг ч үгүйсгэхгүй. Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх, оршуулгын газраас ялгарах нүдэнд үл үзэгдэх элдэв нян бактерууд нь хөрс бохирдож, үүнээс улбаалан ус бохирдож байдаг нь нууц биш.

Судалгаагаар оршуулгын газар дахь  шарил нь задрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон байдаг.

ШУТИС-ийн эрдэмтэд нийслэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудын усыг шинжлэхэд, Нарангийн энгэр, “Далан давхар”-тай зэрэгцэн оршдог Дэнжийн мянга, Дамбадаржаа, 100 айл орчмын ундны уснаас нитрит хэмээх химийн хортой бодис илэрч байжээ.

Сая гаруй хүн амтай нийслэлийнхний тулгамдсан асуудал болсон  хөрсний бохирдол нь коронавирусийн халдвар тархах эрсдлийг ч нэмэгдүүлж буй.  Учир нь шинэ төрлийн коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар төдийгүй өтгөн мөрийн замаар хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлэх аюултай хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар байгаа.

Халдварын эрсдэлтэй нөхцөлд оршуулгын газар нь иргэдийн эрүүл мэнд, орчны бохирдолд ямар хор нөлөө үзүүлдэг талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Дармаагаас тодруулахад “Вирус гэдэг бол амьд биетийн дотор байдаг. Та бүхэн мэдэж байгаа байх коронавирус нь хатуу гадаргуу дээр нэг хоног байх чадвартай, хүнээс хүнд халдах аюултай. Харин амьгүй биетээс вирус тархахгүй. Тиймээс оршуулгын газраас вирус тархана гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ хүний бие нь уураг тул задралд орж, хөрсөнд нэвчиж, уурших, хорт бодисууд нь хөрс, усаар дамжиж болох юм. Нүхэн жорлонгийн бохир ч бас хөрсөнд нэвчиж, усаар дамжиж байгаа тул үүнийг анхаарах хэрэгтэй болов уу” гэлээ.

Цар тахлын хэмжээнд хүрсэн алдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд  гэр хорооллынхны нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажил  тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Хэдийгээр энэ нь зөв шийдвэр боловч  хөл толгой нь мэдэгдэхээ больсон “далан давхар”-ыг ч бас ариутгаж, халдваргүйжүүлэх шаардлагатай. Эсрэгээрээ төрийн байгууллагууд нь хайхралгүй орхижээ.

Хотын өнгө үзэмжийг гундааж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлөх болсон энэ дэнжийн эрүүл аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавих үүрэг байхгүй гэх тайлбарыг өгч буй. Тэгвэл Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр ариутгал халдваргүйжүүлэлтын ажилд оршуулгын газар жагсаалтаас гарч, дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэзээнээс амьдрал дээр биелэлээ олох нь тодорхойгүй байна.

"ДАЛАН ДАВХАР"-ЫН ОРШУУЛГЫН ГАЗРЫГ АРИУТГАЖ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

Нийслэлийн Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.АРИГУУН: 

-Далан давхарыг нэг бүрчлэн ариутгана гэвэл боломжгүй. Тиймээс гэр хорооллуудын нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажлын хүрээнд оршуулгын газартай ойр айлуудын ил задгай бие засах газрыг халдваргүйжүүлэх байдлаар л ариутгал хийнэ. Энэ ажлыг дүүргийн Засаг дарга нар хариуцаж байна. Дээр нь далан давхарыг шинэчилж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 2013 онд цуцлагдсан. Харин цахилгаан станцыг ашиглалтад оруулахад мянга орчим шарилыг чандарласан. Үүнтэй адил шарилнуудыг чандарлах байдлаар цаашид цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой. Одоогоор энэ ажлыг хэрэгжүүлэхэд талийгаачдын ар гэрийг олж тогтоох, холбоо барих, хөрөнгө оруулалтын асуудал, БНХАУ-ын цэргийн оршуулга байгаа тул хоёр улсын харилцааны асуудал ч үүсч байна. Цаашид шарилуудыг чандарлах байдлаар цэгцэлж цэцэрлэгт хүрээлэн байгуулах туршлага бидэнд байна. Одоогоор энэ асуудлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шарил чандарлах байгууллагуудтай ярилцаж байгаа” гэлээ.

Хотын төвөөс нэг их холгүй баруун захад гэр хороололтой зэрэгцэн орших Самбалхүндэвийн эргэмжийн газар буюу “Далан давхар”-т 48 гаруй шарил байдаг ч 15 мянга орчим нь эвдэрч, тоногдсон, хөшөө чулуу нь нэр, хаяггүй болж, ар гэрийнхэн нь ч тэнгэрт халигчдаа эргэж тойрохоо больжээ. Угтаа бол сүр дуулиантайгаар эхэлж байсан дурсгалт цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төсөл талаар өнгөрч, замхраагүй бол газрыг нь нөхөн сэргээж, хөрсийг солин, талийгаачдын шарилыг чандарлаж, суварганд залах байлаа. Гэвч янзандаа л байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-02 192.82.78.6

Хүчит шонхорыг хотоос гарга

Avatar

Б.Цэцэгт 2020-04-02 202.179.27.20

Одоо нас барж байгаа хүмүүсээ газарт оршуулах биш чандарлуулж байх талаар хүмүүст сурталчилгаа хийж бичээч. Наад газарт чинь орон сууцны хороолол тохиромжгүй, харин жил болгон мод нэмж тарьж арчилж тордож байвал хэдэн жилийн дараа газар нь эдгэж сайхан ногоон төгөл болно. Өвөөгийн минь шарилыг бүү оролд.

Avatar

Зочин 2020-04-02 61.102.135.60

Тэрэлжийн зам руу орж ирэх дехсен Налайхын чимээгуй хотыг бас нуулгье. Аялал жуулчлалын чухал зам!

Avatar

Hotin hun 2020-04-02 96.60.214.119

Mongolchuudad $ oop yum bodohoo boljee .naad gazar top chine olon hunii emee ovoo, eej,aav uurd noirsoj baigaa. 30 20 jiliin omno hotod open irsen Opk uud ene gazriig avaad zsrah l uym bodood baih shig bn.Hairhaan

Avatar

Зочин 2020-04-02 108.52.27.32

Манай оршуулгын газрууд ч арай дэндүү шүү. Жоохон цэцэг ногоотой газар байвал давгүй л юм. Цаг нь болсон байж магадгүй юм.

Avatar

ИХ БӨӨ 2020-04-02 115.84.115.218

МУХАР ШҮШИГ АЙДАС МОНГОЛ ХҮН БҮРТ БАДАГ БОЛОХООР ХИЙХГҮЙ ХАРИН ХЯТАД КОМПАНИД ӨГЧИХВӨЛ ДОР НЬ ХИЙЧИХ Ч ГЭСЭН АР ГЭРИЙХНИЙГ НЬ АШИГЛААД СӨРӨГ ХҮЧИН УЛС ТӨР ХИЙХЭЭС АЙГААД ХИЙДЭГГҮЙ ?УГ НЬ ЗАХД НЬ 1ХАШААНЫ ГАЗАР ДЭЭР ЧАНДРЫН СҮМ БАРИАД БҮХ ШАРИЛЫН ҮЛДЭГДЭЛИЙГ ЧАНДАРЛААД ХҮНИЙ НЭР ТӨРСӨН ОНООР БИЧЭЭД ЖИЖИГ ХАЙРЦАГТ ХИЙЖ ӨРӨӨД ҮЛДСЭН ГАЗАР ДЭЭР НЬ ТЙҮРЭЭСИЙН 20МКВДРАТ ОРОН СУУЦ ЫАРИЧХААД ТОЙРОНГИЙН АЙЛУУДЫГ ХӨӨГӨӨД ОРУУЛЧИХ ХЭРЭГТЭ

Avatar

Zochin 2020-04-02 122.201.22.62

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Дармаагаас тодруулахад “Вирус гэдэг бол амьд биетийн дотор байдаг. Та бүхэн мэдэж байгаа байх коронавирус нь хатуу гадаргуу дээр нэг хоног байх чадвартай, хүнээс хүнд халдах аюултай. Харин амьгүй биетээс вирус тархахгүй. Тиймээс оршуулгын газраас вирус тархана гэсэн ойлголт байхгүй Дэлхий даяараа хот дотроо байж л байдаг. Үхэгдэсээс биш амьд хүмүүс айх хэрэгтэй. Гадаад явж нүд тайл. Газар мөнгө гэж харагдаад байна уу.

Avatar

Зочин 2020-04-02 64.119.27.184

Vхсэн vлийгээ хийж далан давхрын дэргэд амьдарч бгаа юм?

Avatar

зочин 2020-04-02 64.119.22.76

наана чинь хөрөнгө гаргаж ажил яваад л байгаа шүү дээ. санхүүгийн эх үүсвэр нөөцөөс хамаарна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж