Covid-19 маскны загварт шинэчлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Covid-19 маскны загварт шинэчлэл хийж байна

Covid-19 маскны загварт шинэчлэл хийж байна

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй covid-19 цар тахал хүмүүс бидний өдөр тутмын амьдралын хэв маяг сүүлдээ бүр хувцас загварт нөлөөлөөд эхэлжээ. Үүний нэгэн тод жишээ бол нүүрний маск. Эхэн үедээ зөвхөн хамгаалах зорилготой байсан бол одоо дэлхий даяар өргөнөөр хэрэглэж эхэлснээс хойш загвар дизайн, материал тал дээрээ ихээхэн өөрчлөлт оржээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулагдсан Парисын загварын долоо хоногийн шоун дээр Франц дизайнер Марин Сер коронавирусийн эсрэг коллекцио танилцуулсан бөгөөд энэхүү коллекцийн загвар бүхэн өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй загвартай байжээ.

19-р зууны үед мэс заслын эмч нар маскыг агаарт тархсан бактериудаас хамгаалан анх зохиосон аж. Тэр цаг үеэс хойш зөвхөн хамгаалалтын зориулалтаар ашиглаж ирсэн нүүрний маскыг анх 2014 онд Хятадын загварын долоо хоногийн үеэр Чиаодан Ин Пен спорт хувцасны коллекци гоёлын маягаар ашигласан байна.

Харин 2015 онд Парис хотод Хятадын загвар зохион бүтээгч Маша Ма өөрийн хаврын шоундаа үнэт эдлэлийн Сваровски брендээр чимэглэсэн маскыг анхлан олон нийтэд танилцуулж байжээ. Тэр цаг үеэс эхлэн хүмүүс нүүрний маскыг эмнэлгийн хамгаалах хэрэгсэл бус гоёл чимэглэлийн нэгэн төрөл хэмээн харах болжээ. Сүүлийн жилүүдэд Off-White, Palm Angels, Bathing Ape болон Fendi зэрэг дэлхийн томоохон брендүүд нүүрний маскыг хувцас загварын нэгэн хэсэг болгон ашиглаж эхэлжээ. Gucci брендийн хувьд залуу дуучин Билли Айлишид Греммийн хөгжмийн наадамд нь зориулан өөрсдийн нэрийн цор ганц нүүрний маскыг үйлдвэрлэжээ.

Etsy хэмээх онлайн худалдааны сайт дээр зураастай, гөлөг, Wonder Woman, Star Wars, солонго гэх мэт зураг дизайнтай нүүрний маскуудын үнэ 6.99-40 ам.долларын хооронд худалдаалагдаж байна. Харин Standard Airnum сайт дээр 69-99 ам.долларын хооронд худалдаалагдаж байсан загварлаг, дэвшилтэт технологийн маскнууд дуусчээ. CNBC бизнесийн телевизийн олж мэдэснээр нүүрний маск гэх мэт одоо үед нэн шаардлагатай байгаа хамгаалалтын хэрэгслүүдийн зах зээлийн борлуулат 582 хувиар өсчээ.

Яг энэ цаг мөчид ч гэсэн Covid-19 цар тахлаас хамгаалахын тулд хүмүүс маск маш их хэрэглэж, маскны хомсдол орох эрсдэл учирч байсан. Тэгвэл сүүлийн үед маскны өнгө, загваруудын шинэ шинэ шийдлүүд гарч, хүмүүс ч гэсэн сонголтоо хийхдээ хамгаалахаас гадна загварлаг байдалд нь анхаарах болжээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн олон брэндүүд өөрийн маск үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, илүү содон загваруудыг шигтгэх болжээ. Ялангуяа Азийн орнуудын загвар зохион бүтээгчдийн хувьд цаг үетэйгээ уялдуулан маскны шинэ трендүүдийг ч бий болгож байгаа гэнэ. Хэдийгээр өнөө цагт маск нь эрүүл мэндээ хамгаалахад ач тустай ч түүний зэрэгцээ үзэмж, харагдах байдалд нь ч анхаарах хүмүүс олширчээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж