Зүүнхараагийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна | News.MN

Зүүнхараагийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна

Зүүнхараагийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна

Зүүнхараагийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй нэг иргэн байгаа талаар өчигдөр /2020.04.01/мэдээлсэн билээ. Тодруулбал, Мандал сумын харьяат иргэн А өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо иржээ.

Тухайн үед гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах үйл явц эхлээгүй байсан тул 14 хоног Улаанбаатарт өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгөөд гаргасан  байна.    Мандал сумын эмнэлэг иргэн А-д "уушигны хатгалгаа" гэсэн онош тавьжээ. Одоогоор түүнийг тусгаарлаад байгаа бөгөөд өчигдөр үдээс хойш Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс шуурхай баг ирж шинжилгээ хийсэн байна. Түүнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэж буй. Шинжилгээний хариу өнөөдөр /2020.04.02/ гарах юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-02 103.212.116.150

Олигтойхон торууглийн хууль гаргаачээ Хүүкээ. Хянаж чадахгүй юм байж баахан өвчтэй хүн амьтан онгоцоор зөөнө. 3 сарын 2нд ийм юм гарахад алдаа гарлаа гээд байсан сургамж авсан юм хаана байна вэ ? Худлаа попрохоос өөр юм байна уу

Avatar

Дайны хажуугар дажин... 2020-04-02 66.181.161.83

Хил хаахаас өмнө хаанаас ирсэнээ нууж орж ирсэн нэлээд хүн байгаа шүү, тэдний далд үе дуусаагүй байгаа. Суудлын нийтийн галт тэрэгэнд өөрсдөө яриад явж байна гэж байгаа шүү: төвөг төвөг тэндээс гээд хэлчихвэл саатуулаад гай болно /Европ/, хэлэхгүй орж ирээд УБ орж явна аа гээд яриад явна гэсэн

Avatar

зүүнхараагийн багш 2020-04-02 59.153.114.39

энэ хүн уб баахан явсан. гадаадаас ирлээ гээд идэж уусан сураг бсан. хэцүү зүйл эхлэх нь дээ.

Avatar

Сэжиг бүхий л юм байна 2020-04-02 66.181.182.100

Эвгүй л юм байна. Хянаж байгаа байлгүй

Avatar

Од 2020-04-02 103.26.195.96

Яаралтай хавьтагч нарыг нь тогтоож хөл хорио хийхгүй бол аюултай юм болох вий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж