Зүүнхараагийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Зүүнхараагийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна

Зүүнхараагийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу өнөөдөр гарна

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй нэг иргэн байгаа талаар өчигдөр /2020.04.01/мэдээлсэн билээ. Тодруулбал, Мандал сумын харьяат иргэн А өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо иржээ.

Тухайн үед гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах үйл явц эхлээгүй байсан тул 14 хоног Улаанбаатарт өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгөөд гаргасан  байна.    Мандал сумын эмнэлэг иргэн А-д "уушигны хатгалгаа" гэсэн онош тавьжээ. Одоогоор түүнийг тусгаарлаад байгаа бөгөөд өчигдөр үдээс хойш Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс шуурхай баг ирж шинжилгээ хийсэн байна. Түүнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэж буй. Шинжилгээний хариу өнөөдөр /2020.04.02/ гарах юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж