Хаалттай хаалганы цаана: Covid-19 ба ХҮЧИРХИЙЛЭЛ | News.MN

Хаалттай хаалганы цаана: Covid-19 ба ХҮЧИРХИЙЛЭЛ

Хаалттай хаалганы цаана: Covid-19 ба ХҮЧИРХИЙЛЭЛ

Хаалттай хаалганы цаана: Covid-19 ба ХҮЧИРХИЙЛЭЛ

"Алтан гургалдай торон дотор жиргэдэггүй. Үзэсгэлэнт гүнж цайз дотор жаргадаггүй” гэж үг байдаг. Улаанбаатар хотод  хоногт дунджаар таван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна. Энэ нь зөвхөн Нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгдсэн тоо.  Үүний цаана олны нүднээс далд, хаалттай хаалганы цаана хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, "тэвчиж" амьдарч байгааг хэлэхэд хэцүү. Ялангуяа  хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэл анхаарахгүй өнгөрч болохгүй асуудал болжээ.

 Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжийн дагуу баар, караоке зэрэг цэнгээний газрууд үүдээ хааж хөл хорио тогтоосноор  гудамж талбай, олон нийтийн газарт  үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан  гэх сайн үзүүлэлтийн цаана гэр бүлийн хүчирхийлэл муу мэдээ байна. Тодруулбал,  хөл хорионоос өмнө цагдаагийн байгууллагад нэг хоногийн дотор ойролцоогоор  1200-1500 хэрэг бүртгэгддэг аж. Үүний 100-150 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл байдаг байсан бол хорио цээрийн дэглэмээс хойш гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага мэдээлэл эрс ихэссэн аж. 

20-24 насны эмэгтэйн ярианы хэсгээс:

  • “Айхтар сүртэй биш ч хааяа нэг гар хүрч байсан. Эмэгтэй хүн нүд ам нь хөхөрсөн явахад наад зах нь гоо сайханд муухай. Сэтгэлийн шархтай болно. Архи уусан үед нь айж чичрээд яах вэ гэж боддог. Өөрчлөгдөх байх гэж боддог"

35-65 насны эмэгтэйн ярианы хэсгээс:

  • “Би арав гаруй жил сүг болтлоо зодуулсан. Шүүх хурлын танхимд надаас дахиж би хэзээ ч ингэхгүй гээд сөгдөж, мөргөөд гуйгаад байсан. Гэвч гарч ирээд л хаалгаа түгжиж аваад “Чи  намайг ялын өмнө зогсоодог хэн бэ” гээд зодсон. Тэгэхээр тэр хүн хэзээ ч засрахгүй. Би хэнд ч хэлдэггүй, нуудаг байсан. Би амьд гаръя гээд гэрээсээ зугтсан”

"ГУРАВДУГААР САР ГАРСНААС ХОЙШ АХУЙН ХҮРЭЭНИЙ АРХИДАЛТ МАШ ИХ НЭМЭГДСЭН"

Цагдаагийн Ерөнхий газрын  урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар “Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 2018 онд 448 байсан. Харин энэ оны хоёрдугаар сарын байдлаар 426 болж,  4.9 хувиар буурсан. 2019 оны мөн үед 19779 хүн эрүүлжүүлэгдсэн бол энэ онд 17430 болж буурсан байна. Энэ оны эхний хоёрдугаар  сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Гэвч гуравдугаар сар гарснаас хойш ахуйн хүрээний архидалт маш их нэмэгдсэн. Үүнтэй холбоотой согтуугаар үйлдэгдсэн хэд, хэдэн ноцтой гэмт хэрэг байна.

Тухайлбал, гуравдугаар сарын 11-ий өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 30 настай хүүхэд нь 51 настай  эцгийгээ маш олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон ноцтой  хэрэг гарсан. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гуравдугаар сарын 15-ы өдөр архидан согтуурч, хувийн таарамжгүй харьцаанаас болж хоёр хүнийг хутгалж, гэмтээсэн тохиолдол гарсан.

Үүнээс харахад хөл хорионы үед үйлчилгээний газруудыг хаасантай холбоотой ахуйн архидалт ихээр үүсэх болсон. Иргэд олноороо нэгнийдээ цугларч, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл зэрэг бусад гэмт хэргүүд гарч байна. Монгол Улсад нийт бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 45 орчим хувь нь архидан согтуурсны улмаас болж үйлдэгддэг. Гуравдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 262 хүн эрүүлжүүлэгдсэн. Үүнээс 235 эрэгтэй, 27 эмэгтэй хүн байна. 

Архидан согтуурсны улмаас гэмт хэрэгтэн болдог гэсэн үг биш. Гэмт хэрэгтэн болохоос гадна, өөрсдөө хохирогч болох тохиолдол их байдаг.  Согтуу явж байгаад унаж гэмтэх эсвэл гар хөлөө гэмтээх,  бусдын  халдлагад өртөх эрсдэл их байдаг. Иргэд архидан согтуурвал хохирогч, эсвэл гэмт хэрэгтэн л болно гэсэн үг. Тиймээс иргэд архийг бага хэрэглэх хэрэгтэй, аль болох  татгалзах нь зөв. Цар тахлын энэ үед архидан согтуурсны улмаас хүний биеийн дархлаа суларч өвчлөх магадлал өндөр болох эрсдэлтэй" гэв.

Хүчирхийлэл үйлдэгчид бараг араатнаас өөрцгүй, эрүүл ухаангүй, ангид хүмүүс байдаг гэсэн нийтлэг ойлголт, төсөөлөл нийгэмд бий.

Харин сэтгэл зүйчид хүчирхийлэл үйлдэгчдийг өөрсдийнхөө буруу үйлдлийг зөв гэж итгэн үнэмшчихсэн, энэ үйлдлийг хийхээс өөр гарцаагүй гэж өөрийгөө зөвтгөдөг. Эсвэл миний энэ үйлдлийг хийхэд орчин тойрны хүмүүсийн үйлдэл нөлөөлсөн  тэд л буруутай гэж боддог сэтгэхгүйн  төөрөгдөлд орчихсон сэтгэл зүйн өвчтэй хүмүүс гэж дүгнэдэг байна.

"ХҮЧИРХИЙЛЛИЙН ХАРИЛЦААНЫ ТОЙРОГТ ОРЧИХООРОО ХҮН ГАРЧ ЧАДДАГГҮЙ"

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан нөхцөл болон бусад асуудлаар олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сүүлийн үед  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүд нийгмийг цочроох боллоо. Ер нь ихэвчлэн ямар сэдлээр  дээрх хэрэг үйлдэгдээд байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл нь  хувь хүн болон нийгмийн амьдралаас  шууд шалтгаалдаг. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан  нь гурван үндсэн асуудлаас  хамаардаг гэж хэлж болно. Нэгдүгээрт залуучууд, өсвөр үеийнхнийгээ гэр бүлийн амьдралд бэлтгэх боловсрол олгохгүй байна. Гэр бүлийн амьдралын мөн чанар, гэрлэлтийн утга учир, үүсэх асуудлыг даван туулах, нэгнийгээ ойлгох хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлуудад бэлдээгүйгээс болоод хүчирхийлэл үйлдэгдэх нэг сэдэл болоод байгаа юм. Мэдээж хүний амьдрал сайнтай муутай янз бүрийн зүйл тохиолдоно. Харин тулгамдсан асуудлаа хүчээр  шийдвэрлэх гэсэн болчимгүй   үйлдэл нь хүчирхийлэл рүү түлхээд байна.

Хоёрдугаарт нийгмийн асуудал. Өнөөдөр  залуучууд ажилгүй, орлого багатай байна.  Нийгмийн амьдралын хүрээнд залуу гэр бүлийг дэмжих бодлого эрхзүйн орчин дутмаг байдлаас болоод санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг.

Нэгнээ буруутгадаг, сэтгэл санааны хямралаас болоод архинд ордог. Манай улсад архинд донтох өвчний тархалт гамшгийн түвшинд байсаар байна. Албадан саатуулах байранд гэр бүлдээ түгшүүр төрүүлснээс болж баривчлагдсан хүмүүсийн 60–70 хувь нь согтуугаар үйлдсэн болон архины хамааралтай иргэд байдаг.

Гуравдугаарт хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн гэр бүлийн орчноос авсан төлөвшил хүмүүжилтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүхэд үзэж, харж, сонссон зүйлийнхээ дагуу  төлөвшиж хүмүүждэг. Багаасаа гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж, эсвэл харж  өссөн хүүхдүүд насанд хүрээд хүчирхийлэгч болох магадлалтай. Хэдийгээр хүчирхийллийг үзэн ядаж өссөн ч гэсэн  далд ухамсарт нь харж, сонсож мэдэрсэн зүйл нь тархинд суусан учраас эрсдэлд нөхцөл байдал бүрдэхэд л тэр зан араншингаа  гаргачихдаг.

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаа шүүхэд хандсан хүмүүсийн 80 хувь нь эргэж эвлэрэх магадлалтай байдаг гэсэн тоо харж байсан санагдаж байна?

Хүчирхийлэл үйлдсэн  нөхрөө шоронд оруулчихъя эсвэл салчихъя гэж боддог  эмэгтэйчүүд цөөхөн байдаг.

Яагаад?

-Учир нь хохирогч эмэгтэйчүүд  нөхрөө өөрчлөгдөнө гэдэгт  итгэж найддаг. Хамтдаа  цаашдаа аз жаргалтай элэг бүтэн амьдрахыг л хүсдэг. Түүнээс биш харилцаагаа таслахыг хүсдэггүй. Тиймдээ ч эргэж  эвлэрдэг.

-Хүчирхийллийг тасралтгүй үргэлжилдэг тойрог гэж  гэр бүл судлаачид ярьдаг. Тэгвэл нэгэнт тэр тойрог дунд орчихсон хүмүүс хэзээ зайлшгүй арга хэмжээ авч, тэндээсээ гарахгүй бол асар аюултай нөхцөлд байгаа гэдгээ яаж мэдэх вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн  нэг онцлог  нь  дахин давтагддаг даамжирдаг  тасралтгүй цикл хэлбэрээр  үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ингэчхэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдоод уучлаад өнгөрдөг. Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг уучлахад бэлэн байдаг. Дараагийн шатандаа ороод эхлэхээр хохирогч “Би энэ байдлыг чинь тэвчиж чадахгүй”, “Чамд зодуулж амьдарч чадахгүй” гэсэн байр суурьтай болдог бөгөөд үүнийг тэмцэлдэх үе гэж үздэг. Гуравдах шат бол зайлсхийх үе. “Асуудал үүсвэл хэрүүл гарах вий”, “Чанга дуугарвал зодуулах вий”,  “Ингээд эхлэхээр л зодоон болдог шүү” гэсэн бодолтой болж өнөөх циклдээ ороод эхэлдэг.

Гэнэт тэсрэлт болсон үед гэр лүүгээ хэсэг хугацаагаар явах зэргээр холдож, зугтдаг. Эсвэл эсрэгээрээ уурлуулахгүйн тулд хүссэн бүхнийг нь хийдэг болно. Асуудлынхаа гол руу орохгүй аргацааж, намжаах байдал руу орно. Энэ улам даамжирсаар дөрөв дэх үе рүү орвол хүчирхийлэл амьдралынх нь нэг хэсэг болоод эхэлдэг. “Хэвийн болох үе” гэгддэг энэ үе бол маш хортой. Энэ үед хоёулаа хэрүүлч, зодоонч, нүүр нүүрээ харж ярилцах чадваргүй болно. Ийм байнгын айдас түгшүүртэй байдалд сэтгэл хөрөх, эсвэл хавханд орсон юм шиг, энэ нөхцөл байдлаас гарлаа л бол алуулах юм шиг, бүх юм буруугаар эргэх юм шиг мэдрэмжтэй болдог. Ингээд хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй. Энэ болгон нь хүчирхийллийн тойргийг нь улам хумиад, даамжрах тусмаа гарах гарцгүй юм шиг сэтгэгдэл төрдөг.

ТӨРИЙН ХАМГААЛАЛТ ТИЙМ Ч “НАЙДВАРТАЙ АРГА” БИШ

Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчид сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх, сургалтын үйл ажиллагааг тусгаж өгсөн ч төрийн хамгаалалт тийм ч “найдвартай арга” биш. Учир нь, эдгээр байгууллага дээд тал нь 60 хоног байрлуулдаг. Ихэнхдээ 3-7 хоног хамгаалах байранд амьдруулна. Эндээс гараад тэд эргээд л гэртээ очно.

Уг нь олон улсын жишгээс үзвэл түр хамгаалах байрны үйлчилгээ дууссаны дараа хохирогчдыг ажил хөдөлмөр хайж олох, өөрийгөө ялан дийлэх хугацаа олгосон “Дамжих байр” байдаг аж. Гэвч энэ нь манай улсад байхгүй. Ийм төсөв, илүү байр ч үгүй.

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй төвүүдийн ажлаас чангаадаг ганц асуудал нь төсөв, санхүүгийн бэрхшээл аж. Төрөөс тэдэнд асуудлыг дахин даамжрахгүй болтол нь шийдвэрлэ гэж мөнгө өгөөгүй учир тэд хохирогчдоо “түр хамгаалаад” төрхөмд нь буцаахаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын тулд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа нэн чухал  байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bvv 2020-04-02 202.126.88.56

bvv hudlaaa bvh zvileee arhiruu chih lalaruudaaa er emgui banzal y****n bolchihooorl hervvvltei baigaaa shdeee ene mongolchuud

Avatar

Зочин 2020-04-02 66.181.161.51

Архийг хориглох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-02 202.126.89.44

Монгол эрэгтэй хүмүүс жаахан юм үзэж нүд тайлмаар байгаа юм даа. Аавын цээжинд газар үз гэдэг дээ. Тийм л юм дутаад байгаа юм даа. Улаанбаатараас өөр, мөнгөнөөс өөр, эр бяраас өөр юм байдаг юм шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-02 66.181.185.192

Байрнуудын дунд машинууд зогсчихоод л хашгиралдаад хөгжим хангинуулахд эсвэл чанга чанга муудалцаад л уйлж муйлаад байх юм бнаа. Шөнө бүр. Цагдаа ч алга хянах харах хамаарах газар ч алга. Ийм л нийгэм болж шүү дээ. Хаанах нь харьяалдаг юм бүү мэд

Avatar

Зочин 2020-04-02 103.229.122.226

Монгол яагаад хөгжихгүй байна гээд л гайхаад байдаг Үнэндээ архи залхуу хариуцлагагүй ухамсаргүйгээс л болж байгаа шүү дээ Энэ байдлаа засаагүй нөхцөлд хичнээн ч сонгууль хийгээд ямарч шудрага хүн гаргаад үр дүн гарахгүй дээ Одоо ялангуяа залуучуудын дунд архи ууж танхайрсан ажилгүй тэгээд эцэг эхээрээ эсвэл авгайгаараа тэжээлгэдэг гэр орныхыгоо а**а тална гэж дарамталдаг юу ч хийхэд бэлэн аймшигтай хүмүүс хичнээн олон болоо вэ Тэгээд тэд үүнийгээ асар их эрх чөлөө аз жаргал гэж үздэг бололтой

Avatar

Б 2020-04-02 66.181.182.251

Хууль зүйн яам ажилаа хийж чадахгүй байгаа юмуу да мөнгө төгрөгтэй болон эрх мэдэлтэй хэнийг ч болон албадан ажил хийлгүүл тэр мөнгийн дараа нь гэр бүлд нь олго давтах юм бол хугацааг нь сунга дахиад давтах юм бол сунга тэгээд эрүү үүсгэ хүмүүжүүл гадаад хүмүүст мөн адил үзүүлээд өг ялангуяа Хятад иргэдэд

Avatar

Зочин 2020-04-02 122.201.22.86

Барыг нь хаачихаад архийг нь зарна мотелийг нь хаачихаад хотелийг нь орхичихно фитнесүүдийг нь хаачихаад уулын амыг нь хаана энэ одоо хэдэн хүний хоолоор орлогоор гадаадаас вирустэн тээж ирэх гэсэн юм болоо эхний сар ч тэслээ дахиад сунгаад байвал ч барахгүй нь ээ сонгуулийн дүнгээ нэг мөр авна гэсэн үг шүү

Avatar

zochin 2020-04-02 202.126.89.13

Neg l udaa zodson dahiad l zodno.Zasarna gej b** gorid.Esvel hashraa.Oodoos ni temtsej ailga.Ugui bol sal.Uchir ni neg udaa zodson bol repleks togtchihson bga.Yum l bol garaa sarvalzuulna

Avatar

zochin 2020-04-02 24.46.100.17

Darlagsn emegtei,huuhed,hench bai,turgen sa,hold,oor hot,aimagtnuu

Avatar

zochin 2020-04-02 202.126.89.13

Huchirhiilliin undes ni arkhi sh dee.Gradys ondortei arhind ondor tatvar taviach.Baga gradystai arhi zarah heregtei

Avatar

зочин 2020-04-02 122.201.19.99

АРХИ ЗАРАХЫГ ЗОГСОО

Avatar

VODK@ 2020-04-02 122.222.101.203

Muu erguu, gajig, dunkuu har ork p.izdakuudaa arhi gudrahaa bolitsgoo har umhii arhichin, gairiichin, boboochin L.@L@R p.izdakuudaa!!!!!…..

Avatar

Бух сэтгэгдлуудийг уншлаа 2020-04-02 202.126.89.128

Асуудлийн гол нь архиндаа биш хундээ байгаам, бур нарийвчлаад хэлвэл монгол хуний ухамсарт байна. Гадаадад ч архи челеетэй зардаг, гэсэн ч тэд нар тааруулаад л уудаг. Монголчууд олдсон дээр нь гэсэн шиг тасарч унаж байж л дуусдаг

Avatar

иргэн 2020-04-02 202.70.34.130

Цагдаа хуулийн байгуллага нар сайн ажиллах хэрэгтэй. Уруу татагч, айл гэрт очиж архи ууж танхайрсан нөхдөд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-02 103.14.38.132

Коронавирусын үзүүлэлтээс харвал Монгол улсад нийт халдвартай хүний тоо 30 дээш давбал асар их хор гамшиг тарих түвшинд байна. Гадаадаас энэ мэтээр халдвартай хүн авчрахдаа энэ тоог үндэслэл болгохыг сануулж байна. Одоогоор 14 хүн илэрч, 2 хүн эдгэсэн гэж үзэж байгаа. Иймд дараагийн гадаадын нислэгээр 18 дээш хүн халдвартай илэрч гарвал Монгол улсад гамшиг тохиолдоно. Математик тооцоо, анализийн үр дүн болно.

Avatar

Зочин 2020-04-02 103.26.195.228

Arhiig zogsoovol arhi avchir geed zodoh shaltgaan negeer nemegdeh bailgui dee. Tegeed heseg ni hortoi arhi uuj uheed bur balrah biz.

Avatar

Зочин 2020-04-02 103.26.195.228

Saikhansambuu hediidee tsagdaa bolchiv?

Avatar

Ард 2020-04-02 49.0.212.225

Үндсэн шалтгаан архи, хэтэрсэн, арга хэмжээ байхгүй, хязгааргүй эрх чөлөө /дуйнгэ улс нь/, харин ч архиар угжих болдого гаргасан, одоо хүүхнүүд хавтгай ууж байгаа даа …

Avatar

Зочин 2020-04-02 66.181.180.225

ЭНЭ АЙХТАР ЦАР ТАХЛЫН ҮЕД 8 НЭРИЙН ДЭЛГҮҮРИЙН АРХИ ЗАРАХЫГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ.БУСДЫГАА ЗАРЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.ГОЛ НЬ АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ АРХИДАЛТ БАЙРНЫ ДОР БАЙГААГААС ҮҮСЧ БАЙНА. ГОЛ НЬ ГЭРЭЭС ХОЛ БАЙВАЛ АРХИ АВААЧ УУ ҮГҮЙ ЮУ..АХУЙ Н ХЭРЭГЛЭЭНИЙ АРХИДАЛТ ХЭТЭРЧ БАЙНА.АНХААР АНХААР.

Avatar

УЛААНГОМ 2020-04-02 122.201.24.240

АРХИЧИД ГЭР ОРОНДОО ЖИНХЭН ОНЦГОЙ БАЙДАЛ ТОГТООЧИХСОН ГЭР БҮЛЭЭ ЗОВООЖ БАЙГАА ТУЛ ХОРИОНЫ ҮЕД АРХИ ЗАРАХЫГ ЗОГСОО.АРД ТҮМНЭЭ АРХИНЫ ЗОВЛОНД УНАГАЖ ТӨСВӨӨ БҮРДҮҮЛДЭГ АРЧААГҮЙ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ.

Avatar

Зочин 2020-04-02 202.21.108.198

Arhiig horih yum bol mash muu ur dun daguulj bolzoshgui. Uchigud 1 nii shunu Eh nyalhasiin baruun tald ger horoololruu ordog zam deer olon zaluus shagiin arhi avch bna. Shag zardag suljee nileen zohion baiguulalt undur bolchij. Ehleed utsàar zalgaj baigaa gazraa heldeg yum bna. Utasniih ni dugaariig ter bur hun avch chaddag ch ugui bololtoi.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-04-02 202.9.46.171

энэ муу цагдаа ийм нэг г***й олон юм хуцаад асдуулыг шийдэх биш дэвэргэх цаад санаа нь архи зардаг газруудыг хаасныг буруутгаад байгаа юм архи уудаг газаруудыг хаасан нь зөв одоо согтууруулах ундаа зарахыг л бүүр мөсөн зогсоо тэгж байж энэ чинь жинхэнэ өндөржүүлсэн байдал болно тэгж байж өндөр үр дүн өгнө короно ч пандем нь иргэдэд их зүйлийг ойлгуулуж ухааруулах болно пандемийн үеп архи ууж согтуурсан мансуурсан гаруудыг бол шууд тэр 461 тээ аваачиж хорих цаашид удаан хугацаагаар хүнд хийлгэх

Avatar

Зочин 2020-04-02 202.131.225.20

Хуулиа чангатгах хэрэгтэй бишүү

Avatar

зочин 2020-04-02 122.201.19.99

Архины үйлдвэрээ хаа

Avatar

Зочин 2020-04-02 172.22.6.79

Covid-s bolood ene nemegdeegui, ugaas hunii amidrald baisan gesen ug. Zugeer l tsetserleg, arvan jiliin bolovrolsiig saijruulah heregtei. hereggui het onol uzej baihaar herhen hun baih ve gedgiig ni zaaval zugeer dee.

Avatar

Зочин 2020-04-02 122.201.24.240

ГЭРТЭЭ ЗАВААРЧ АРХИДААД БАЙНА ТЭНЭГ ЭЭ ЧИ ЮУ МЭДДЭГ ЮМ

Avatar

Зочин 2020-04-02 160.29.203.253

Аанхаа санал нэг байна. Боловсрол болон хүмүүжил дутуугаас болж амьдралын чухал үнэ цэнээ ойлгоогүй амьдралын зорилгогүй хүмүүс бий болж архи лл ууж өдөр хоногийг аргацааж байна. Аав ээжүүд хүүхдүүдээ ч хүмүүжүүлэх боловсролгүй байхад дахиад л хүмүүжилгүй, зорилгогүй хүмүүс өсч торних замаар олон хүмүүс хүмүүжил, хүн чанарын доголдлын эргүүлэгт унаад байна. Ийм л болохоор зарим хүмүүс мүүний шашин, эсвэл сонин балай зүйлд итгэж найдаад өөрийнхөө шийдэх зүйлийг өрөөлд тохоод байх шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж