Олимп хойшилсон нь Монголын тамирчдад ашигтай юу? | News.MN

Олимп хойшилсон нь Монголын тамирчдад ашигтай юу?

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Олимп хойшилсон нь Монголын тамирчдад ашигтай юу?

Олимп хойшилсон нь Монголын тамирчдад ашигтай юу?

Монгол улс тэртээ 1964 оны Токиогийн олимпийн наадамд анх удаа оролцож байсан бол тэр цаг мөчөөс хойш 12 олимпийн наадамд оролцож 56 жилийн дараа ахин эхэлсэн цэгтээ эргэн ирэх товтой байлаа. Гэвч covid-19 хэмээх цар тахлын улмаас хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам товлогдсон хугацаанаасаа нэг жилээр хойшилж 2021 онд зохион байгуулагдах болсныг албаны хүмүүс мэдээлсэн билээ.

56 жилийн олимпийн түүхтэй Монгол улс энэ хугацаанд хоёр олимпийн аварга, 10 мөнгөн медальтан, 14 хүрэл медальтанг төрүүлжээ.

Дөрвөн жил богино хугацаа биш. Зарим тамирчдын замналынхаа оргил үеийг үзүүлдэг хугацаа. Спортын үзэгч, сонирхогчдын хувьд нэг жилийн хугацаа бол тийм ч урт биш боловч зөвхөн олимпийн наадамд зодоглох гэсэн нууцхан хүсэлтэй тамирчдын хувьд мөрөөдлөө биелүүлэхэд нь ахин нэгэн саад гарч ирж цаг хугацаа зогссон мэт санагдах нь дамжиггүй. Энэ нэг жилийн хугацаа хэн нэгэнд боломж болж очих бол нөгөөд нь сэтгэлийн зовнил, хүлээлт болох нь мэдээж.

БЭРТЭЛ, ГЭМТЭЛ, БЭЛТГЭЛ

Олимпийн наадамд зодоглох гэж дөрвөн жилийн турш шаргуу хөдөлмөрлөж, бүхнээ дайчилсан тамирчдын хувьд дараагийн нэг жилийн хугацаа том шалгуур. Ширүүхэн өрсөлдөөний эцэст олимпийн эрхээ авсан боловч олимпийн наадам нь нэг жилээр хойшилчихлоо. Энэ хугацаанд олимпийн эрхээ нэгэнт авчихсан юм чинь гээд биеэ оторлоод томоохон тэмцээн уралдаанаас хойш суугаад байвал формоо алдах аюултай боловч формоо алдахгүйн тулд гээд хамаагүй тэмцээнд орох нь гэмтэл бэртэл авах аюултай. Ер нь ямар ч агуу тамирчныг өрсөлдөгчид нь бус бэртэл гэмтэл зогсоодог түүх бий. Тэгэхээр одоо үлдсэн энэ нэг жилийн хугацаа тамирчдын хувьд сахилга бат болон бэлтгэл сургуулилтаа зөв системээр, нягт нямбай хийхийг шаардсан өдрүүд өнгөрөх болж байна. Монгол улсын тухайд олимпийн наадмын найдвар гэгддэг жүдо бөхийн тамирчид маань нэг жилийн хугацаанд дунджаар 10 гаруй тэмцээнд оролцдог. Угтаа бол жин бүрийн чансаа өндөр 18 тамирчин шууд олимпийн наадамд оролцох эрхээ авах журамтай. Тиймээс энэ жилийн хувьд дор хаяж долоо, найман олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байж, чансаагаа хадгалах болж байх шиг байна.

Харин багахан бэртэл гэмтлийн улмаас олигтой ч тэмцээн уралдаанд орж чадахгүй байсан тамирчдын хувьд нэг жил гэдэг сэргэх хугацаа. Аль болох бэртэл гэмтлээ гүйцэд эдгээж сэргээлтийн бэлтгэлүүдээ сайн хийх хэрэгтэй. Олимпийн наадамд эсвэл эрх олгох тэмцээнүүдэд бэртэлтэй оролцож эрсдэл үүрэх шаардлагагүй боллоо. Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-нд ч эрх олгох үлдсэн тэмцээнүүдээ зохион байгуулахад таатай цаг мөч олдлоо.

 ОУОХ-ны гуравдугаар сарын 18-ны мэдээгээр Токио-2020 олимпийн наадамд оролцох тамирчдын 57 хувь нь эрхээ авсан хэмээжээ.

ФОРМ, СЭТГЭЛ ЗҮЙ

Хоёр, гурван жилийн турш өндөр формоо хадгална гэдэг амаргүй. Агуу баг тамирчдын хийдэг зүйл. Энэ жилийн долдугаар сард олимпийн наадамд оролцоно гээд бие сэтгэлээ бэлдээд, бэлтгэл нь ханаад жигдирч байсан баг тамирчид ахин нэг жил сайн формоо хадгалах хэрэгтэй боллоо. Ялангуяа Монгол улс шиг ихэнхи тамирчид нь бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага гэх зэрэг биеийн хүч болон сэтгэл зүйн тогтвортой байдал ихээхэн нөлөөлдөг спортын төрлүүдэд эрхээ авсан учир дээрх асуудлууд нэн тэргүүнд тавигдах хэрэгтэй. Монголын олимпийн наадмын гол найдвар болсон тамирчдын нас 2021 он гэхэд хөгшөөндөө тооцогдож эхэлнэ. Нас ахиад ирэхээр энгийн хүний сэтгэл санаанд хүртэл өөрчлөлт орж эхэлдэг шүү дээ.

Олимпийн түүх судлаач Билл Маллоны судалснаар олимпийн наадамд оролцож буй тамирчдын дундаж нас 27, олимпийн наадамд түрүүлж буй эрэгтэй тамирчдын дундаж нас 24.5 байдаг бол эмэгтэй тамирчдын дундаж нас 23 байдаг аж. Иймээс олимпийн наадам шинэ залуу тамирчид оролцож дэлхий нийтэд өөрийгөө таниулдаг гэж хэлж болно. Энгийнээр бодоход нэг жилийн хугацаанд хүний бие махбодьд ямар нэгэн өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Спорт гэдэг хурд, хүч, ур ухаан зарцуулдаг зүйл. Хэдий туршлагатай ур ухаантай байлаа гээд хурд хүчгүй бол манайх шиг гол тамирчдаа хүчний төрөлд өрсөлдүүдэг улсын хувьд асуудал их.

Ингээд бодохоор сүүлийн жилүүдэд олимпийн гол төрлүүддээ цус сэлбээгүй Монгол улсад олимпийн наадам хойшилно гэдэг сайнгүй зүйл ч юм шиг. Аль болох одоо байгаа бүрэлдэхүүнээ ид үед дээр нь олимпийн наадамд зодоглуулсан бол ашигтай байх байлаа. Гэхдээ марафон, байт харваа, буудлага, бокс зэрэг спортуудад бүрэлдэхүүний шинэчлэлт хийгдэж, шинэ залуу тамирчдыг дэмжиж байгаа нь сайшаалтай. Саяхан олимпийн эрхээ авсан манай буудлага, бокс зэрэг спортын тамирчдад бэлтгэл хийх таатай нөхцөл бүрдлээ. Харин жүдо, чөлөөт бөх зэрэг тамирчид нь ид ирэн дээрээ явж байгаа тамирчдад жоохон таагүй шийдвэр гарах шиг боллоо гэж харж байна.

Ямартай ч дөрвөн жил хүссэн хүлээж болсон юм чинь ахин нэг жил хүлээж болно. Харин ирэх 2021 онд бид хэн нь 2020 оныг үр бүтээлтэй өнгөрүүлсэн бэ гэдгийг харна.

Одоогийн байдлаар дараах Монголын тамирчид эрхээ аваад байна.

  • Буудлага – Ц.Анударь, З.Даваахүү, О.Есүгэн, О.Гүндэгмаа
  • Пара буудлага – З.Ганбаатар
  • Чөлөөт бөх – Т.Тулга, С.Батцэцэг
  • Хөнгөн атлетик – Б.Мөнхзаяа
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг
  • Пара таеквондо – Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа
  • Байт харваа –  Б.Отгонболд
  • Пара байт харваа – Н.Мөнхбаатар
  • Пара пауэрлифтин – Э.Содномпилжээ
  • Бокс – Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-02 103.26.195.7

Манай шалны алчууруудад ялгаагуй дээ, хэзээ ч гэсэн шалаа л арчина ш дээ

Avatar

зочин 2020-04-02 103.26.195.7

Манайх мэтийн оролцсон нэр зүүх гэж олимпд оролцдог улсад аль нь ч ялгаагүй дээ, ирэх жил хүртэл хойшиллоо гээд зардал мөнгө ч хэмнэгдэхгүй, харин ч илүү их зардал гарна ш дээ, нэг олимпод хоёр бэлдэхээр ямар л сайн байх вэ дээ

Avatar

zochin 2020-04-02 64.119.25.113

өөрийнх нь "жоохон" гэж бичсэнтэй адил жоохон нус шиг нийтлэл байна.

Avatar

Зочин 2020-04-02 192.82.71.34

Орхоны эрх сэргэж чадах уу

Avatar

Зочин 2020-04-02 192.82.78.89

Boksiin Byamba-Erdene erhee avaague erhiin toloo Irantai uzeed ylagdsan

Avatar

00000 2020-04-02 202.5.202.132

сэтгүүлчээ яваад дасгалжуулагч, тамирчид, эмч, судлаач гээд хүмүүстэй уулзаад олигтойхон юм бичил дээ. яасан ядуухан юм бичдэг юм бэ. хуучны мэдээлэл ашиглаж бичээд хэн ч тоохгүй.

Avatar

Зочин 2020-04-02 192.82.65.224

Парагийнхан сайн байгаа юм бна.

Avatar

Зочин 2020-04-02 103.26.195.47

Зардал хэмнэгдэх байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж