С.Ламбаа сайд Мухархужиртын рашааныг хамгаална гэв

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

С.Ламбаа сайд Мухархужиртын рашааныг хамгаална гэв

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэ-Мандал, Хайрхан, Батцэнгэл сумдад ажиллаж байна. Сайд Цэцэрлэг сумын Мухархужиртын рашаан төст булагт амарч байгаа амрагчид болон нутгийн малчин иргэдтэй уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсож, газар дээрхи нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Мухархужиртад жил бүр 1000 орчим хүн ирж рашаан ууж, шаварт орж, биеэ эмчилж сувилдаг байна. Харин нутгийн удирдлагын зүгээс энэ газрыг хамгаалах, хөгжүүлэх ажил хийдэггүй, зохицуулалт хийх талаар ямар ч арга хэмжээ авдаггүй аж. Гэтэл булгийн ундарга татарсаар, амрагч нарын ая тух, эрүүл мэндийн баталгааг хариуцах эзэнгүй байсаар байгааг нутгийн иргэд буруушааж явдаг бөгөөд энэ тухайгаа Эрүүл мэндийн сайдтай хийсэн уулзалт дээр ярьж дуулгалаа. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа иргэдийн энэ санал хүсэлтийг анхааралдаа авч, Цэцэрлэг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгсний зэрэгцээ аймгийн ЭМГ-ын дарга С.Дагвасүмбэрэл, МХГ-ын дарга Эрдэнэ-Очир нарт ажлын хэсэг байгуулан газар дээр нь шалгалт хийж Мухархужиртын талаар тодорхой шийдвэр гаргуулахаар болов.

Сайд дээрхи сумдын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийх үеэрээ 2010 онд УИХ-аас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримтлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн талаар танилцуулж, шинээр баригдаж байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн кабон, зам гүүрийн ажлын явцтай танилцаж ажлыг эрчимуүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах талаар орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгч явна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж