Хөл хорио Энэтхэгийн агаарын бохирдлыг огцом бууруулж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

Хөл хорио Энэтхэгийн агаарын бохирдлыг огцом бууруулж байна

Хөл хорио Энэтхэгийн агаарын бохирдлыг огцом бууруулж байна

Энэтхэг улс шинэ төрлийн коронавирусийн тархалтыг зогсоох үүднээс энэ сарын 25-ны өдрөөс 1,3 тэрбум хүнээ хөл хорионд оруулсан билээ. Дэлхийд агаарын бохирдлоор тэргүүлдэг тус улс хөл хорионы ачаар агаарын бохирдлоосоо салж чаджээ.  Манай гаригийн хамгийн их бохирдолтой 30 хотын 21 нь Энэтхэгт байдаг.

Тус улсын Засгийн газрын статистик мэдээллээс харахад нийслэл Шинэ Дели хотод агаар дахь PM 2,5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ энэ сарын 20-ны өдөр нэг куб метр талбайд 91 микрограмм агуулагдаж байсан бол долоо хоногийн дараа 26 хүртэл буурсан байна. PM 2,5 нарийн ширхэгт тоосонцор нь нэг куб метрт 25 ба түүнээс дээш микрограмм байвал хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг байна. Уг тоосонцор нь 2.5 мкм диаметрээс жижиг хэмжээтэй тул уушгины гүнд амархан орж, амьсгалын замын олон өвчлөлийн эх үүсвэр болдог байна. Түүнчлэн хүний цус руу хүртэл орох боломжтой аж.

Мөн агаар дахь азотын давхар исэл нь нэг куб метр тутамд 52-аас 15-д хүрч, 71% -иар буурсан бол Мумбай, Ченнай, Колката, Бангалор хотуудад ч агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт гарчээ. Үүнээс гадна гуравдугаар сарын эхний гурван долоо хоногт Мумбай, Пуне, Ахмадабад хотуудад азотын давхар ислийн дундаж түвшин 2018, 2019 оны мөн үетэй харьцуулахад 40-50 хувиар буурсан байна.

"Би Шинэ Дели хотод сүүлийн 10 жилийн турш ийм цэнхэр тэнгэрийг үзээгүй" гэж Энэтхэгийн "Care for Air" хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Жити Панде Лавакаре хэлжээ. Зөвхөн Энэтхэг төдийгүй Европын хэд хэдэн улсууд, АНУ, Хятадад ч мөн хиймэл дагуулаас авсан зургаас харахад агаарын бохирдол огцом буурсан нь ажиглагдаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж