Зорчигчийн урсгал саарсантай холбоотойгоор Москва хотын "Шереметьево" онгоцны буудал гурав дахь терминалаа дөрөвдүгээр сарын 1-нээс хаалаа. Энэ нь D юм.
Өмнө нь буюу гуравдугаар сарын 20-ноос "Шереметьево" буудал E болон C терминалийг хаасан юм. Ингэснээр дотоодын нислэгийн В, олон улсын нислэгийн F гэсэн хоёр терминаль ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар "Шереметьево" нь ОХУ даяар олон улсын нислэг хүлээн авч байгаа ганц буудал болоод байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ