Коронавирусийн талаарх мэдээ үзэхгүй байхыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2020.04.02-нд нийтлэгдсэн

Коронавирусийн талаарх мэдээ үзэхгүй байхыг зөвлөв

Коронавирусийн талаарх мэдээ үзэхгүй байхыг зөвлөв

ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газар коронавирусийн халдварын талаарх мэдээлэл сэтгэхүйд сөргөөр нөлөөлж болзошгүй учраас ийм мэдээ үзэхгүй, уншихгүй байхыг зөвлөж байна.

"Сэтгэл санаагаа өргөхийн тулд сэтгэцэд нөлөөлөх бодис битгий хэрэглэ, тамхи битгий тат, согтууруулах ундаа бүү хэрэглэ. Хэрвээ сэтгэл санаагаа барьж, тогтворжуулж чадахгүй байвал мэргэжлийн эмчид хандаж, сэтгэл зүйн зөвлөгөө ав. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа коронавирустэй холбоотой мэдээлэл таныг болон таны ойр дотныхныг түгшээж байгаа бол битгий үз, битгий унш” гэсэн зөвлөгөөг Хэрэглэгчийн хяналтын газар гаргажээ.

Гэртээ тусгаарлагдсан иргэдэд дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэж, биеийн дасгал хөдөлгөөн хийх, ойр дотныхон, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ утсаар болон цахимаар харилцаж сэтгэл санаагаа өргөхийн чухлыг мөн анхааруулжээ.

Коронаваирусийн талаарх мэдээлэл авахаар бол баталгаатай эх сурвалжаас авахыг санууллаа. Тухайлбал, ДЭМБ-ын болон ОХУ-ын төрийн байгууллагын мэдээлэлд түшиглэхийг санал болгожээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж