Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай болно | News.MN

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай болно

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай болно

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай болно

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Цагдаагийн Ерөнхий газрын төлөөлөл болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, алба хаагчид оролцлоо.

Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил юм. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш 31 жилийн хугацаанд тус барилгад үйл ажиллагаа явуулж байна. Уг барилгын тухайд багтаамж нь бага, дүүргийн 100 цагдаагийн алба хаагч ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймээс шинэ барилга баригдсанаар иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрах юм. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй барилгыг эрүүлжүүлэх газар болгон ашиглах аж.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Чимэддорж “Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын ажил өнөөдрөөс эхэлж байна. Барилгын ажлыг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Гүйцэтгэгч компанийн хувьд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн барилгыг зургаан сарын хугацаанд барьсан туршлагатай компани юм” гэлээ.

Гачуурт уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Баганхангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол зам юм. Үүнийгээ дагаад Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчдын ачаалал ч мөн ихэсдэг. Иймд тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах барилгын ажил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрөөс ийнхүү эхэлж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-01 202.179.25.204

ЗА НАЛАЙХЫН ЦАГДААГИЙН БАЙР НЭГ ИХ ХУУЧИН Ч БАЙР БИШ. ЯАХАВ МӨНГӨ ХАНГАЛТТАЙ БАЙДАГ БОЛ ЦАГДАА НАР МААНЬ САЙХАН ШИНЭ ТОХИЛОГ БАЙРАНД АЖИЛАХАД БОЛОЛГҮЙ Л ЯАХАВ. ЕР НЬ ИНГЭЖ БАРИЛГА БАРЬСАН НЭРТЭЙ ИДЭЖ УУЖ ТЕНДЕР ЦАВЧАА ХИЙСЭЭР БАЙГААД БҮХ СУМ ДҮҮРЭГ ЦАГДАА НИЙГМИЙН ДААТГАЛ ТАМГЫН ГАЗРУУД БАРАГ БҮГД ШИНЭ БАЙРТАЙ БОЛООД ДУУСЧ БАЙНА. ДОТОРХИ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД ШИНЭ САЙХАН БАЙРАНД ОРЛОО ГЭЭД ХАРИН АЖИЛ НЬ ДЭЭРДЭХГҮЙ Л ДЭЭ. ЭНЭ ОЛОН ШАВАР БАЙРУУД ЭРГЭЭД ЭЗ-ГТ ТҮЙ Ч МӨНГӨ ӨГӨХГҮЙ. ТӨСВИЙН УРСГАЛ ЗАР

Avatar

Зочин 2020-04-01 202.179.25.204

ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДАЛ Л ӨСНӨ. ЦАХИЛГААН ДУЛААН ЦЭВЭР БОХИР ГЭЭД. ЭХЛЭЭД ЭНЭ ХЭДЭН АЛБАН ГАЗРУУДЫГ ШИНЭ БАЙР САВАНД ОРУУЛАХЫН ОРОНД ТЭР ТӨМӨР ЗАМАА ТЭР САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРТОО ХӨРӨНГӨ ОРУУЛСАН БОЛ ДЭЭР БАЙХ БАЙЛАА. ТЭГСЭН БОЛ ӨДИЙД ДУНДАЖ ЦАЛИН 5 САЯ БОЛЧИХСОН, НАМУУД ДУНДАЖ ЦАЛИНГ 10 САЯ 15 САЯ БОЛГОНО ГЭЭД ӨРСӨЛДӨЖ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН. БҮХ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ АЛБАН ГАЗРУУД ШИНЭ БАЙРТАЙ БОЛЧИХСОН ӨӨР ХААНА ЮУ ШОВОЙЛГОХ ВЭ ГЭЭЛ ХАЙЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ. ДЭС ДАРАА НЬ БУРУУ ЯВААД БАЙХ ЮМ.

Avatar

/*-*/ 2020-04-01 49.0.212.165

Цагдаагийн дарга даамал нар нь ийм сайхан байранд тарган цатгалан суугаад л авилга аваад л , хэдэн цагдаа нь болохоор хүйтэн халуунд гадаа явган нүцгэн

Avatar

Зочин 2020-04-01 202.179.25.234

Эмнэлгээ бариач. Түлэнхийн төв гэхэд 10аад жил боллоо босдоггүй

Avatar

иргэн 2020-04-01 202.179.27.101

энэ жилдээ тэвчье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж