Туркээс ирсэн эмэгтэйг Сэлэнгэд тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

Туркээс ирсэн эмэгтэйг Сэлэнгэд тусгаарлажээ

Туркээс ирсэн эмэгтэйг Сэлэнгэд тусгаарлажээ

Энэтхэг улсад нөхрөө эмчлүүлээд буцахдаа Турк улсаар дамжин Сэлэнгэ аймагт ирсэн эмэгтэйд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлажээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараас тодрууллаа.  Тэрбээр “Мандал суманд нөхрөө үзүүлэхээр эмнэлэгт очсон эмэгтэйд цээжээр өвдөх шинж тэмдэг илэрсэн тул суманд нь тусгаарлаад байна. Аймгийн төвөөс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Мандал сум руу явсан. Эмч нарыг ирэхээр сэжигтэй тохиолдол гэж үзэх эсэх нь тодорхой болох юм. Мөн сорьц авч, ХӨСҮТ рүү явуулна. Энэ эмэгтэй Энэтхэгт нөхрөө эмчлүүлээд Туркээр дамжин гуравдугаар сарын 10-нд Улаанбаатарт ирсэн. Мандал суманд өнөөдөр нөхрөө үзүүлэхээр эмнэлэгт ирэхдээ халуурч, цээжээр өвдөж байна гэдгээ хэлсэн” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ХарамсалтайХарамсалтай
32
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж