Хүүхдүүдийг хөгжөөхөөр айл бүр цонхон дээрээ чихмэл тоглоом тавьж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг хөгжөөхөөр айл бүр цонхон дээрээ чихмэл тоглоом тавьж байна

Хүүхдүүдийг хөгжөөхөөр айл бүр цонхон дээрээ чихмэл тоглоом тавьж байна

Коронавирусийн халдвар дэлхий нийтийг нөмөрч дэлхийн хүн амын гуравны нэг нь хөл хорионд ороод буй билээ. Хөл хорионд буй хүмүүсийн ихэнх хь хүүхдүүд байгаа ба дэлхийн олон улсад хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэхээр айлууд цонхон дээрээ чихмэл тоглоом тавих аян өрнөж байна.

Уг аяныг анх Их Британийн зохиолч Майкл Розены “Бид баавгайн эрэлд гарч байна” номноос сэдэвлэн өрнүүлсэн бөгөөд айлууд ихэвчлэн хүүхэд багачуудын хамгийн сайн мэддэг тедди баавгайн чихмэлийг сонгон цонхон дээрээ тавьж байгаа гэнэ.

Түүнчлэн зарим айлууд чихмэл тоглоомыхоо хувцасыг өдөр бүр сольж, зарим нь нуугдаж тоглож буй мэт байрлалаар тавьж хүүхдүүдийг хөгжөөж байгаа аж.

Уг аян Их Британиас гадна АНУ, Финланд, Шинэ Зеланд, Австрали, Индонези зэрэг улсуудад өрнөж эхэлжээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд гэрийнхээ цонхон дээр хоёр тедди баавгай тавьж эх орондоо энэ аяныг эхлүүсэн байна.

Эх сурвалж: BBC, GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж