Харүмафүжи Хакүхог давлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Харүмафүжи Хакүхог давлаа

-Башёгийн 13 дахь өдөр ёкозүна Харүмафүжи Хакүхог давснаар тэдний хувьд адил 12 даваа, 1 унаатай боллоо

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн 13 дахь өдрийн барилдаан боллоо. Өнөөдөр ёкозүна Хакүхо, Харүмафүжи нар барилдахаар оноолт таараад байсан юм. Тэгвэл энэ барилдаанд Харүмафүжи давснаар их аваргатай адил 12 даваа, 1 унаатай боллоо.

Мөн энэ өдөр озэки Тэрүнофүжи ёкозүна Какүрюүг, озэки Гоэйдо Кисэносатог давжээ.

Монгол бөхчүүд:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-1
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 12-1
  • Ёкозүна Какүрюү М.Ананд 8-5
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-6
  • Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 5-8
  • Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-5
  • Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-7
  • Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 3-10

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж