Парис хотруу галт тэрэг хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Парис хотруу галт тэрэг хөдөллөө

Монголын зорчигчид галт тэргээр Парис руу аялах боломжтой боллоо. Ази, Европыг холбосон тээврийн асуудал, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг багасгах зорилготой анх удаагийн аялалд Монгол улсыг төлөөлж “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйлчилгээний хоёр ажилтан оролцохоор болж өнөөдөр төв вокзалаас хөдөллөө. Тэд энэ сарын 28–нд Францын нийслэл Парис хотноо болох дэлхийн төмөр замын байгууллагуудын дээд удирдлагын уулзалтад хүндэтгэл үзүүлэх юм. Галт тэргээр аялагчид 9 хоногийн турш төмөр замаар аялж Парис хотод очно.

Ийнхүү монголчууд төмөр замаар холбогдсон бүхий л газруудад зорчих, аялах боломжтой боллоо. Одоогийн байдлаар Улаанбаатар Төмөр зам билетийн касс Парис явах галт тэрэгний тасалбарын тооцоо суугаагүй аж. Харин Улаанбаатараас Москва хүртэл 365 мянган төгрөгөөр зорчдог. Түүнээс цааших чиглэлийг Оросын тал хариуцна хэмээн “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн олон улсын галт тэрэгний тасалбар түгээгчид ярьж байна.

Олон улсын төмөр замчдын холбоо, НҮБ–ын Байгаль орчны газраас хамтран зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд  Бээжин- Улаанбаатар-Москва хотуудаар дамжаад Парист очих галт тэрэгний аяллыг өнөөдөр нэвтрүүллээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж