Эминемийн охин хэдийн том болжээ. Гэвч Хайли Жейд Матерс аавын хүү хэвээрээ гэнэ.
Реппер Эминем 24 нас хүрсэн охиныхоо тухай Майк Тайсоны "Hotboxin’ with Mike Tyson" подкастад ярьсан байна.
Эминемийн хэлснээр охин нь Мичиганы их сургуулийг 3.9 голч дүнтэй төгссөн бөгөөд амьдрал нь тун сайн байгаа аж. Тэрбээр "Миний охин сайн байгаа. Аав нь охиноороо их бахархдаг" хэмээн хэлжээ.
Мөн Хайлигийн дүү болон ээж буюу Эминемийн хуучин эхнэр Кимберли Анне Скотт нар ч сайн байгаа бөгөөд Эминемийн үнэнч шүтэн бишрэгчид хэвээрээ гэнэ.
Хайли өдгөө инстаграм дээр 1.9 сая дагагчтай бусдыг байлдан дагуулж яваа юм.
Эминем "түүний насны охинтой байх үнэндээ галзуу юм. Түүнээс гадна өөрийнхөө амьдралыг дурсаад үзэхэд түүн шиг хүүхэд өсгөж чадсандаа би маш их бахдалтай байдаг" хэмээн ярьсан байна. Тэрбээр охиныхоо өөр эцэгтэй хоёр дүүг нь өргөн авсан төдийгүй өдгөө насанд хүрсэн зээ охиноо ч өсгөхөд гар бие оролцжээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ