Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов улс орон даяар төрийн хэвлэл мэдээллийн байгууллагаас эхлээд бүхий л салбарт “коронавирус” гэдэг үг хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэр нь цар тахалтай холбоотой элдэв мэдээллийг хянах зорилготой гэнэ. Дээрх шийдвэрийн хүрээнд хувийн буюу бие даан үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн сайтуудыг хаагаад байгаа ба гудамжинд коронавирусийн талаар ярьсан, амны хаалт зүүсэн хүмүүсийг баривчлах ажээ. Туркменистаны Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг олон улсын хэвлэлийн байгууллагууд ихэд шүүмжилж, нэг хүний дарангуйллын дэглэмээ улам бэхжүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн ингэж иргэдийн мэдэх эрхэд халдаж, мэдээллийн урсгалыг хааж боох нь ард иргэдээ улам эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн буруутгаж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийд хамгийн доогуур жагсдаг тул улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа юм. Гэтэл хөрш зэргэлдээ Иран улсад 44 мянган хүн халдвар авч, 2,800 хүн коронавирусийн улмаас нас бараад байна.
Эх сурвалж: New York Post
Холбоотой мэдээ